Пёнчаны Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос норовирусын 128 тохиолдол батлагдсан тухай зарлалаа. “Хоёрдугаар сарын 8-нд норовирусын 42 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 34 нь Хореба залуучуудын төвийн аюулгүйн албаны ажилтнууд. Энэ хүмүүсийг хорионд оруулсан. Мөн найман тохиолдол Ганьнун дүүрэгт илэрсэн. Түүнчлэн тэднийг хорионд оруулсан” гэж зохион байгуулах хорооноос мэдэгджээ.
Түүнчлэн 2018 оны зохион байгуулах хорооноос вирусын хэд хэдэн тохиолдол гарсны дараа Пёнчаны засаг захиргаа хотын ресторануудад шалгалт хийж, ус цэвэршүүлэх арга хэмжээ авч байгаа гэжээ. “Вирус илэрсэнтэй холбоотойгоор засаг захиргаанаас арга хэмжээ авч байгаа. Тухайлбал тамирчдыг байрлуулах газар, рестораны ундны болон дамжуулах хоолойн усыг шалгаж байна” гэжээ. Олимпийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Пёнчаны цэнгэлдэх хүрээлэнд болох юм.