Загвар өмсөгч, “Английн мисс” болж байсан Жоржия Хорсли хүүхдээ төрүүлснээс хойш 3 цагийн дараах зургаа “Инстаграм”-даа тавьжээ. Энэ зураг дээр бүсгүй дан дотоожтойгоо гарсан бөгөөд нүүрээ гараараа нуусан байна.
31 настай энэ бүсгүй нэгдүгээр сарын сүүлчээр анхны хүүхэд болох Куперээ төрүүлсэн бөгөөд энэ үедээ тавьсан зураг нь одоо ид шуугиулж байна.
“Куперийг төрснөөс хойш хэдэн цагийн дараах би. Тослогтсон үс, хатгуулсан хөл, өвчтэй хөх, том дотоож, хоосон хөөмөл гэдэс…Гэхдээ би юуг ч өөрчлөхийг хүсэхгүй байна” гэж Жоржия Хорсли бичжээ.
“Төрөхөөс өмнөх бие хаагаа санаж байна уу гэж үү? Мэдээж. Боломжтой цаг ирсний дараа би бүхий л хүчээрээ өмнөхтэйгөө адилхан болохоор тэмцэх болно. Чөтгөр аваг гэж” хэмээн тэрбээр мөн мэдэгджээ..
Түүний энэхүү зургийг олон хүн эергээр хүлээн авч, урмын үг бичсэн байна. “Чи үнэхээр гайхалтай, бүхнийг чадсан харагдаж байна. Куперийг мэндэлсэнд баяр хүргэе”, “Чи үнэхээр сайхан харагдаж байна. Энэ чинь надад их таалагдаж байна. Яагаад гэвэл чи амьдралдаа жинхэнээсээ ээж боллоо” гэж хүмүүс урамшуулжээ.