Францад зам тээврийн ослын улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын Дээд шүүхээс жолооч нарт нийтийн зам дээр хөдөлгөөнд оролцож байхдаа төдийгүй автомашинаа ослын гэрлээ асаан түр зогссон үедээ ч гар утас ашиглахыг хоригложээ. Хоригийг зөрчсөн хүмүүст 135 еврогийн торгууль ногдуулах юм. Харин осол гарсан үед утсаар ярих буюу мессэж бичихийг зөвшөөрчээ. Францад хоёр эгнээтэй замд явах хурдыг 90 км байсныг 80 км болгож бууруулсан байна.
Харин Францын автомашинтнуудын холбоо буюу “Automobile Club Association” энэ хоригийг эсэргүүцэж байна. Тэдний үзэж байгаагаар жолооч нар утсаар ярих шаардлага гарвал зогсох дүрмийг л баримтлах шаардлагатай гэнэ.
1 comment
gadaadiin huuli durem mongol ulsad hamaagvi