АНУ-д жилд 15, Японд 21 сая хүн цахим сүлжээ ашиглан өдөр бүр биеэ үнэлдэг гэсэн статистик байна. Тэдний олонх нь 14-28 насныхан бөгөөд 70 хувь нь эмэгтэйчүүд аж. Харин энэ бизнесийг идэвхтэй дэмжиж, хөрөнгө оруулагч үүнээс хэдэн арав дахин олон байдгийг “Тime” сэтгүүлд онцолжээ. Биеэ үнэлэгчдийн арга, техник улам бүр нарийсаж, дэлхий дахинд гаарсны нотолгоо нь энэ. Монголд ч үүний сүүдэр сүүлийн жилүүдэд тод тусах болов. Саун, массажны газар, караоке, дэн буудалд биеэ үнэлдэг байсан эмэгтэйчүүд цахим орчинд үүрлэснийг цагдаагийнхан хэлж байна.
ТЭД ОЛУУЛАА
“S авна, өгнө”. Энэ бол цахим орчинд биеэ үнэлэгчдийн монгол хэлний үгсийн санд нэмэрлэсэн шинэ нэр томьёо. Дэлгэрүүлбэл, сан хүүгийн туслалцаа авна, өгнө гэсэн утгатай. Биеэ үнэлнэ гэдгээ ийн эерүүлж, боловсноор нэрлэжээ. Ийм нэртэй групп фэйсбүүкт өчнөөн байх бөгөөд хамгийн багадаа 500-1000, дээд тал нь 10, 20 мянган гишүүнтэй аж. “Санхүүгийн туслалцаа”, “S авна, өгнө”, “Санхүү нууц VIP”, “Нууц амьдрал +18, 21”, “Санхүүгийн харамгүй дэмжлэг”, “Зөвхөн санхүү авна”, “Санхүү бэлэглэнэ” гээд ийм группийн нэрийг дурдаад байвал олон. Хамгийн аймшигтай нь садар самуун сурталчилсан, өөгшүүлсэн ийм орчинд оюутан залуус гэлтгүй ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд ч нэвтрэх боломжтой юм. Ихэнх нь өнгөн дээрээ “Нууцлалтай”, “Гишүүн элсүүлэхдээ шалгана” гэж байгаа ч шалгуур нь нүүр номын зураг харахаас хэтэрдэггүй. Харин VIP, нууцын зэрэглэл өндөр гэсэн тодотголтой цөөн групп хураамж авч, нарийвчлалтайгаар шалгасны дараа гишүүн элсүүлдэг тухай эх сурвалж хэлэв. Тэр ч бүү хэл, бэлгийн замын ямар нэг өвчингүй гэсэн шинжилгээний бичиг болон танилцуулгаа харилцагч руугаа илгээдэг гэх.
“НЭГ ЦАГ НЬ 80 МЯНГАН ТӨГРӨГ”
Ganganaa.blog.gogo.mn зарын группт уржигдар 16.00 цагийн үед тавьсан “18 настай, цэвэрхэн охин S авна” гэсэн зарын мөрөөр бид 9470…. дугаарын эзэнтэй холбогдов.
-Санхүү авна гэсэн үү?
-Тийм ээ. Авна.
-Хэд вэ?
-80 мянган төгрөг.
-Нэг хонох юм уу?
-Үгүй ээ. Ганц цаг болно.
-Ганцхан цаг уу?
-Яах вэ тэгээд хэд хэдэн удаа унтана ш дээ.
-Хаана байгаа вэ. Одоо уулзах уу?
-Тэгье. би Офицеруудын ордны ойролцоо байна.
Ийм яриа өрнөлөө. Бидний туршилтад оролцон, түүнтэй ярьсан залуу “Хоолойг нь сонсоход жаахан охин бололтой” гэсэн юм. “20-той бүсгүй найдвартай, ганц хүнтэй харилцаа тогтоож, санхүүгийн туслалцаа авна” гэсэн зарын дагуу 8850…. дугаар руу залгалаа. Өмнөх бүсгүйн адил нааштай зүйл ярив.
-Санхүү өгөх гэсэн юм. Хаана байгаа вэ.
-Тээврийн товчоо..
-Ойролцоо юм байна. Хэд вэ?
-Инээгээд байгаа юм уу…… Өрөөнд хэн нэгэн хүн орж ирэх чимээнээр тэрбээр ийн хэлээд утсаа таслав. Дахиж залгаад ч авсангүй.
Зар оруулсан утасны дугаар руу залгаж тоглох, турших, хулхидах хүн цөөнгүй байдаг учраас тэд ихээхэн болгоомжилдог бололтой.
Санхүү өгнө, авна гэсэн зар тавьсан хүмүүсийн нүүр номыг ажихад олонх нь залуухан, царайлаг, хагас нүцгэлсэн зурагтай байх юм. Гэвч бодит байдал дээр тэс ондоо, зарим нь өөр хүний зураг ашиглаж, бусдыг татах нь түгээмэл гэнэ. Саяхан гэхэд нэгэн эмэгтэй өөрийнх нь зургийг хэн нэгэн бусармагаар ашиглаж, элдэв зар оруулж байсныг мэдсэн тухай нүүр номдоо бичсэн байв. Мөн найз бүсгүйдээ гологдсон залуу түүний гар утасны дугаарыг ийм зарын доор байршуулж, хариугаа авчээ.
Бүсгүй хуульчид хандан тухайн вэб сайтад байршуулсан өнөөх зарыг устгуулсан байна. Хэрэв хэн нэгэн таны зураг, бичлэг, утасны дугаарыг зөвшөөрөлгүй ашигласан байвал цагдаагийн байгууллагад яаралтай хан даж, эрхээ хамгаалж, шалгуулах хэрэгтэйг нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэр гийлэх хэлтсээс анхааруулсан юм. Ийм зард хууртан, тэднийг худалдаж авсан хүн ч хуулийн хариуцлага хүлээх нь. “Садар самууныг сур талчилсан ямар нэг зар, мэдээлэл оруулахыг хориглоно” гэсэн бичигтэй ч энэ төрлийн зард “бөмбөгдүүлдэг” сайтууд ч байдаг аж. Үүний нэг нь 151… тусгай дугаарт мессеж хүлээн ав даг зарын томоохон сайт. “Халуухан охид халуу хан массаж хийнэ”, “Найдвартай хүнтэй дотно харилцаанд орно”, “Цэвэрхэн залуу, бүсгүйтэй танилцъя”, “Санхүүгийн туслалцаа авна” гэсэн зар цаг тутам хөвөрнө. “Урьдчилж хянах бо ломжгүй, шууд хүлээж авдаг учраас ийм мес сеж яалт ч үгүй ирдэг. Ийм зарыг аль болох удаан байлгахгүй устгадаг” гэсэн тайлбарыг тэд өглөө.
ҮЙЛЧИЛГЭЭ ӨРГӨЖИВ
Биеэ үнэлэгчид цахим орчин ашиглан, ха рилцаа холбоо тогтоож, зуучлуулахаас гад на өөр олон төрлийн шинэ үйлчилгээ нэвт рүүлжээ. Хамгийн түгээмэл нь хагас, бүтэн нүцгэлсэн зураг, бичлэгээ бусдад худалдах. Ийм “бүтээгдэхүүн” ихэнхдээ 10-30 мянган төгрөгөөр үнэлэгддэг аж. “Нүцгэн зураг авах нь 5000 нэгж илгээгээрэй”, “Мобайл банктай, найдвартай хүнд 10 мянган төгрөгөөр бичлэгээ зарна” гэсэн зар өчнөөн. Голдуу өсвөр насныхан иймэрхүү зар оруулж байгаа нь аймшигтай. Өдий насандаа ийм аргаар мөнгө олохыг хүсэж буй тэднийг ирээдүйд хэн болох вэ гэдгийг нь бодохоос эмзэглэл төрнө. “Video call” гэсэн бас нэг үйлчилгээ газар авчээ. Дүрсээ харж ярих энэ дэвшилт технологийг ашиглан, биеэ үнэлэгчид тайчих, нүцгэлэх үйлчилгээ үзүүлж байна. “Бүтэн нүцгэлж, дур тавиулна”, “30 минут видео дуудлага хийхэд төдөн төгрөг” гэсэн зарууд ч байв. Ийм зард хууртан данс руу нь мөнгө шилжүүлээд молиго үмхсэн эрчүүд цөөнгүй гэнэ.
Хүн ёсноос гажсан бас нэг бусармаг явдал “моод”-нд оржээ. Сексийн харилцаандаа сэтгэл хангалуун бус байдаг хосууд ч “хөтлөлцөөд” ийм группээр аялдаг юм байна. Өөрөөр хэлбэл, хамт секс хийх гуравдагч хүнээ эрэлхийлдэг аж. “Туршлагагүй, залуу хос хамтран секс хийх цэвэрхэн залуутай танилцана”, “27 настай залуу байна. Хосуудад тусална” гэсэн зарын доор хөв рөх сэтгэгдлээс ийм үйлчилгээ хэр эрэлттэй болох нь харагдлаа. “Залуу хостой хамтарна” гэсэн зар оруулсан 881551.. дугаарын эзэнтэй холбогдоход “Та хоёр хэд орчим насных вэ. Долоо хоногт хэдэн удаа уулзахаа тохирчихъё. Нэг удаа 100-150 мянган төгрөг” гэхчилэн тоо сон шинжгүй ярьсан юм.
“Санхүү авна” гэсэн зараар хэд хэдэн охин той уулзаж үзсэн нэгэн залуу “Үзлийн хачин юмнууд байдаг юм билээ. Тэгсэн хэрнээ 100150 мянган төгрөг гээд байгаа юм. Үнэхээр дажгүй цэвэрхэн охин байсан бол ч хамаагүй өгөх л байлаа” хэмээн бичсэн байв. Ийм зарыг ихэвчлэн биеэ үнэлдэг, тэднийг зуучилдаг хү мүүс оруулдаг болохыг цагдаагийнхан хэлж буй. Саун, массаж болон ийм сэжигтэй зарыг тэд шалгаж байгаа бөгөөд шалгалт дундаа орж буй ч 145 эмэгтэйг саатуулаад байгаа юм. Зохион байгуулсан 53 этгээдийг мөн илрүүлсэн нь чамлахааргүй тоо. Гэтэл ийм зарын цаана гэмт этгээдүүд нуугдаж буйг мэдэхгүй, охид, эмэгтэйчүүд хохирч байгааг хэлэв. Ил цагаан биеэ үнэлдэг, биеэ үнэлэхийг зохион байгуулдаг явдал далд хэлбэрт шилжсэн ч цахим орчинд гаарч байгаа нь аюул дагуулах болов. Утас, дэл гэцний цаана хэн таныг хүлээж байгаа бол.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ – Э.Баярбаясгалан: “Санхүү авна” гэсэн зар нийтэлсэн 40 гаруй эмэгтэйг шалгаж байна
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Э.Баяр баясгалантай ярилцлаа.
-“Санхүү өгнө, авна” гэсэн зарын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байна. Саун, массаж, дэн буудлуудыг шалгахын зэрэгцээ “Санхүүгийн туслалцаа авна” гэсэн зарын дагуу шалгалт явуулсан. Нийт 42 удаа шалгаж, 145 биеэ үнэлэгч, насанд хүрээгүй зургаан эмэгтэйг саатуулаад байгаа. Мөн биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангасан, хууль бус үйл ажиллагаа явуулсан 53 этгээдийг баривчиллаа. Тэдний дөрөвт нь торгууль ногдуулсан бол дөрөвт нь хэрэг нээж, үлдсэнд нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахаар шалгаж байна. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Зөрчлийн тухай хуулиар биеэ үнэлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, худалдаж авсан бүх хүнд хуулийн хариуцлага хүлээлгэж, торгууль ногдуулахаар болсон.
-Ийм зарын цаана цахим хэлбэрээр биеэ үнэлэх зөрчил газар авсаар байна. Зар бичиж буй эмэгтэйчүүдийн цөөнгүй нь биеэ үнэлэгч байдаг гэл үү?
-Массаж нэрээр биеэ үнэлэхийг зохион байгуулж буй нөхдүүд мессеж зар явуулж, ийм үйлдлээ “цэцэглүүлж” байгаа юм. “Санхүүгийн туслалцаа авна, энд ийм массажны газар байна” гэх зэргээр зар өгдөг. Ийм зар оруулаад эрүүл мэндээрээ хохирох болсон. Хүчиндүүлж, эд зүйлээ алдаж, сэтгэл санааны дарамтад орсон цөөнгүй тохиолдлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. “S авна, өгнө” гэсэн зар нийтэлсэн 40 эмэгтэйг шалгаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхэлсэн. Тэдний цөөнгүй нь санаатай биеэ үнэлсэн бол зарим нь санхүү авна гэж итгээд хохирогч болж байна.
-Зар бичсэн эмэгтэйчүүд өөрсдөө хохирогч болж байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Санхүүгийн туслалцаа авна гэснийг нь гэмт этгээдүүд овжноор ашиглаж, зочид буудалд дуудан, зодож, хүчирхийлж, бусдад биеийг нь хүчээр үнэлүүлж хяналтдаа байлгаж айлган сүрдүүлж, бие, сэтгэлийн асар их хохирол учруулсан тохиолдол гарсан. Тиймээс охид, эмэгтэйчүүд ийм заранд итгэж болохгүй. ЦЕГ-аас Харилцаа, холбооны зохицуулах хороотой хамтран мессеж зарыг хаах арга хэмжээ авахаар ажиллаж байна.
-Садар самууныг сурталчилсан ямар нэгэн зар, мэдээлэл явуулахыг хориглоно гэсэн сайтад “S авна, цэвэрхэн хөөрхөн бүсгүй байна” гэх зэрэг зар хөвөрч байна. Ийм зарыг иргэд өөрсдөө тавьдаг уу, хэн нэгэн өмнөөс нь бичээд байна уу?
-Зөрчлийн тухай хуульд хуулийн этгээд буюу садар самууныг сурталчилсан нөхөрлөл, компани, сайтад хариуцлага тооцохоор тусгасан. Өөрөөр хэлбэл, биеэ үнэлсэн, биеийг нь үнэлж худалдаж авсан, орон байраар хангаж зохион байгуулсан бол хуулийн хариуцлага хүлээнэ. Өмнө нь мессеж зар гаргаж буй газруудад арга хэмжээ авдаггүй байсан.
-Биеэ үнэлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан этгээдийг торгоод явуулчихдаг. Хэдэн төгрөг төлөөд л эргээд массажны газартаа бусармаг явдлаа үргэжлүүлж байдаг гэдэг шүү дээ.
-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд эд хөрөнгө, багаж хэрэгслийг хурааж авахаар тусгасан. Зөвхөн торгоод өнгөрөх биш. Зөрчил үйлдэж олсон орло го, хөрөнгийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана. Зөрчил үйлдэж олсон мөнгө, эд зүйл зэрэг бүхий л орлогыг багтааж байгаа юм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, вэб сайтуудын үйл ажиллагааг зогсоож, өмчийг нь хураах юм. Торгоод өнгөрөх биш, байрыг нь улсын орлого болгоно.
Эх сурвалж:
2 comments
MSGCHAT.mn , ajil deere gurawlulsan gogo.blog.mn gogo.blog deer gomo yanhani group sexchid ih orj bga ihewchlen ERDENET-n yanhanud ordog situud huduuni gaj dontonguud haa saigv sadar zar higeed salahgvmaa teriig hench orood unshih bolomjtoi yum bn
86150155