updown2022-04-04 12:01
04-2.jpg
1min0
ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэд нарийн бичгийн дарга Михаил Попов Украины Зэвсэгт хүчний бүс нутагт бий болгосон мина, тэсрэх бөмбөгийн аюул бүрэн арилгах хүртэл АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд Хар тэнгист буцаж ирэхгүй гэж мэдэгдлээ. Тэрбээр, Америкийн хөлөг онгоцууд ойрын ирээдүйд Хар тэнгист буцаж ирэхээс айна. Тэд тэсрэх бөмбөгийн уурхай, аюулыг бүрэн арилгахыг хүлээх болно” гэж Ням […]

updown2022-04-04 09:15
0c6AcidLJUA1A5scPquGw3twKAtUMxwg-1280x720.jpg
1min5
ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “ОХУ-аас газрын тос худалдан авах улс орнууд төлбөрөө Оросын мөнгөн тэмдэгт буюу рублиэр хийх шаардлагатай” гэв. Тэрээр мөн ОХУ-д харьяалагдах банк, санхүүгийн байгууллагуудад данс нээлгэж, түүнийгээ ашиглан тооцоогоо хийнэ. Хэрэв рублиэр төлбөр тооцоогоо хийхийг эсэргүүцэх юм бол өмнө нь хийсэн бүх газрын тосны гэрээг зогсоох болно. Энэхүү тогтоолыг […]

updown2022-04-04 09:00
mfile_1640185_1_L_20220322042753-1280x960.jpg
1min0
Өчигдөр АНУ-ийн голлох индексүүд болох Dow Jones Industrial Average 550.46 нэгж буюу 1.56 хувиар унаж 34,678.35, S&P 500 индекс 1.57 хувиар унаж 4,530.41, Nasdaq 1.54 хувиар унаж 14,220.52 хүрлээ. Арилжаа зогсох сүүлийн нэг цагт индексүүд хамгийн их уналтыг үзүүлсэн байна. Өчигдөр энэ жилийн эхний улирлын сүүлчийн өдөр байсан нь хөрөнгө оруулагчид хөрөнгийн багцаа шинэчилж, хөрөнгөө […]

updown2022-04-03 15:11
08-2.jpg
1min5
Польшийн Шадар сайд, Үндэсний аюулгүй байдал, батлан ​​хамгаалах хорооны дарга Ярослав Качински Германы Welt am Sonntag сонинд өгсөн ярилцлагадаа Вашингтон хүсэлт гаргавал Варшав Америкийн цөмийн зэвсгийг байрлуулах газар олгоход бэлэн байна гэж мэдэгджээ. Ярослав Качински “Бид энэ асуудалд нээлттэй хандана. Энэ нь Москвагийн хоригийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болно. Польшид НАТО-гийн шинэ командлалын төвийг байгуулах шаардлагатай байна. […]

updown2022-04-03 14:42
06-2-1280x720.jpg
1min8
БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын улс төрийн хорооны тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн маршал Пак Жон Чон “Хэрвээ Сөүл БНАСАУ-ын эсрэг урьдчилан сэргийлэх цохилт болгон ямар ч цэргийн арга хэмжээ авсан Хойд Солонгос Өмнөд Солонгос дахь гол байуудаа хайр найргүй устгана. Пхеньян Сөүлийн болзошгүй урьдчилан сэргийлэх цохилтод “өршөөлгүй” хариу үйлдэл үзүүлнэ хэмээн мэдэгдсэнийг өнөөдөр Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний […]

updown2022-04-03 14:01
05-2.jpg
1min4
Латвийн хийн дамжуулах системийн Conexus Baltic Grid (Conexus) операторын дарга Улдис Барисса дөрөвдүгээр сарын эхнээс хойш Оросоос Латви, Литва, Эстони руу байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон хэмээн мэдэгдсэнийг Jauns.lv мэдээлжээ. Улдис Бариссагийн хэлснээр, Москвагийн цэнхэр түлшний төлбөрийг рублиэр төлөх тухай мэдэгдэл нь Балтийн орнуудад цэнхэр түлшинд “найдах боломжгүй”-г сануулж, нийлүүлэлтийг эрс багасгах шаардлагатай болж байгааг харуулсан […]

updown2022-04-02 14:16
09-1.jpg
1min1
Ерөнхийлөгчийн хүү Хантер Байдентай холбоотой татварын мөрдөн байцаалтын ажиллагаа АНУ-д хүчээ авч байна. Түүнийг Украины байгалийн хийн “Бурисма” компаниас мөнгө авсан хэрэгт сэжиглээд удаж байгаа юм. 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа ид бэлдэж байгаа Дональд Трамп энэ хэрэгт анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд энэ нь Цагаан ордны одоогийн тэргүүнд таатай нөлөө үзүүлэхгүй бололтой. Хантерын муу […]

updown2022-04-02 12:56
08-1.jpg
1min1
Германд Оросоос нийлүүлдэг хийд хориг тавьснаас болж энэ салбар уналтад орно гэж таамаглаж байна. Оросын хийн хориг нь Германы аж үйлдвэрүүдийг сүйрүүлнэ гэсэн үг гэж Германы Аж үйлдвэрийн холбооны Ерөнхийлөгч Зигфрид Руссвурм ZDF телевизийн эфирт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тэрбээр, Оросын хийнээс татгалзсанаар тус салбарыг найдваргүй байдалд оруулж магадгүй аж. Хоёрдугаар сарын 24-нд Орос Украинд цэргийн ажиллагаа явуулж […]

updown2022-04-02 12:14
03-1.jpg
1min1
АНУ-ын Батлан ​​хамгаалах яам ОХУ-ын “буруу тайлбар”-аас зайлсхийхийн тулд цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай тив алгасагч баллистик пуужингийн (ICBM) туршилтын хөөргөх ажиллагааг албан ёсоор цуцалсан гэж АНУ-ын арми мэдэгдэв. Мөн үүнийг Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Тодд Бризиал батлан “Агаарын хүчний яам саяхан LGM-30G Minuteman III пуужингийн туршилтын нислэгийг цуцаллаа. Украины мөргөлдөөн үргэлжилж байгаа энэ […]

updown2022-04-02 12:00
02-1.jpg
1min7
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Америкийн Fox News телевизэд ярилцлага өгөхдөө АНУ цэргийн нисэх онгоц, пуужин нийлүүлэхээс татгалзсан нь АНУ Украинд бодитой тусламж үзүүлэхэд бэлэн байгаа эсэхэд эргэлзэх бодол төрүүлж болзошгүй байгаа хэмээн мэдэгджээ. В.Зеленский  “Ерөнхийлөгч Байденд итгэдэг” боловч АНУ Украинд пуужин, нисэх онгоц нийлүүлэх асуудлыг хараахан баталгаажуулаагүй байна. Бидэнд пуужин, онгоц өгөөч. Бидэнд F-18, F-19 зэрэг […]