АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены бодлогогүй хошигнолоос болоод Олимпийн үндэсний шигшээ багийн тамирчдад шагнал гардуулах ёслолын шууд бичлэгийн дууг хаахад хүрчээ.
Цагаан ордны YouTube сувагт тавигдсан бичлэгээр, төрийн тэргүүн паралимпийн тэргэнцэртэй тамирчныг үсрэхгүй байхыг хүссэн байна. Үүний дараа хараагүй тамирчин бүсгүйчүүдэд гэрэл зурагчин хаана байгааг зааж өгсөн байна. Эдгээр зохисгүй хошигнол нь интернэтээр асар хурдацтай тархжээ.
Энэ явдал лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгчийн өргөөнд гарсан байна. Жо Байден болон түүний гэргий нар үндэсний олимпийн шигшээгийн тамирчдад баярын хүлээн авалт зохион байгуулж, 2020 оны Токиогийн зуны олимп, 2022 оны Бээжингийн өвлийн олимпод оролцсон тамирчдыг урьсан аж.
Энэ бол Америкийн төрийн тэргүүний хувьд олны өмнө эвгүй байдалд орсон анхны тохиолдол биш. Саяхан түүнийг Айова мужийн иргэдтэй уулзах үеэр тагтаа түүний пиджак руу дайрчээ. Энэ үеэр Байден Америкийн үнийн өсөлтөд Орос буруутай гэж хэлж байсан юм. Дэргэдүүр нисэх тагтаа түүний хувцсыг заваартуулах үед Ерөнхийлөгч юу ч болоогүй мэт яриагаа үргэлжлүүлжээ. Сүүлд нь тэрбээр Украиныг Хятадтай андуурч байсан удаатай.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан Э.МАРТ
1 comment
Тахир дутуу хүмүүсийг хүртэл доромжилж байдаг…. Энэ яах аргагүй зөнөг тэнэг фашист