bna.jpg

2019-03-05 10:57
БНХАУ-ын эрх баригчид Канадын хоёр иргэнийг тагнуул хийсэн хэрэгт буруутгасан байна. Хэрэг явдал “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-д шилжүүлэн өгөх тухай асуудал өрнөж, БНХАУ-Канадын хооронд хурцадмал байдал өсөн нэмэгдэж байгаа энэ үед сөхөгдөж байгаа нь анхаарал татаж байна. М.Ваньжоуг Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн хэмээн сэжиглэж, өнгөрсөн оны 12 дугаар сард Канадад […]

etgeed.jpg

2019-03-04 15:20
Эстонд өнгөрөгч ням гарагт явагдсан парламентын сонгуулийн саналын хуудсыг 100 хувь тоолж дуусчээ. Урьдчилсан дүн мэдээгээр Шинэчлэлийн нам 28,8 хувиар тэргүүлсэн байна. Энэ нь тус нам парламентын 101 суудлын 34 хувийг авсан гэсэн үг юм. Тус намын араас Төвийн нам 26 суудал, Эстоны Консерватив ардын нам 19 суудал, “Эх орон” нам 12 суудал, Социал демократ […]

hereg-1.jpg

2019-03-04 15:11
Их Британийн Солсбери хотод “Новичок” хэмээх бодист хүн хордсон хэрэг гарсны нэг жилийн ой өнөөдөр тохиож байна. ОХУ-ын Тагнуулын төв газарт ажиллаж байгаад улс орноосоо урвасан хэргээр ял сонссон, хожим нь Их Британи руу дүрвэсэн Сергей Скрипаль түүний охин Юлия Скрипаль нар хордсон энэ хэргийн нэг жилийн ойг тохиолдуулан Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй […]

solongos.jpg

2019-03-04 14:32
Швед улсад хамгийн их өртэй улсаар Умард Солонгос тодорчээ. Сүүлийн байдлаар Пёньяны дэглэм 2.8 тэрбум кроны ($302 сая) өрийн үлдэгдэлтэй байгааг Шведийн Экспорт, Зээлийн Агентлаг (EKN) мэдээлсэн байна. Өрийн ихэнх нь 1970-аад оны үед Шведийн Volvo компаниас худалдаж авсан мянган ширхэг 144 загварын автомашин, Atlas Copco компанийн уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжүүд зэрэг байгаа […]

2013.jpg

2019-03-04 11:31
Шейх Зайедын нэрэмжит Арабын хөрөнгө оруулалтын сангаас Чеченьд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан эмэгтэй жолоочтой такси үйлчилгээнд гаргах гэж байна. Тус хөрөнгө оруулалтын сангийн зээлийн хорооноос энэ төслийг дэмжсэн бөгөөд “Мехкари” хэмээн нэрлэжээ. Энэ нь чечениэр “Охид” гэсэн утгатай үг аж. Чеченьд эмэгтэйчүүдийг аав, ах, нөхөр нь биш л бол өөр эрэгтэй хүнтэй нэг машинд зорчихыг хориглодог […]

2012.jpg

2019-03-04 11:21
АНУ, Хятад улс худалдааны гэрээ байгуулж, “худалдааны дайн”-аа зогсоох дөхөж байна. Энэ талаар эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Уолл стрит жоурнал” сонин мэдээлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар энэ сарын 27-нд ээлжит уулзалтаа зарлаж, энэхүү гэрээг байгуулж магадгүй байна. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин Итали, Франц улсад айлчлал хийсний дараа хоёр […]

ukrain.jpg

2019-03-04 10:27
Украин улсын Үндсэн хуулийн шүүх албан тушаалтан хууль бусаар хөрөнгөжихтэй тэмцэх хуулиа хүчингүй болгосон нь тус улс цаашид авлигатай тэмцэх, ОУВС-аас тусламж авч чадах эсэх нь эргэлзээтэй болжээ. Транспаренси Интернешнл-Украин дахь төлөөлөгчөөс Лхагва гарагт (2019.02.27) дээрх шийдвэрийн үр дүнд багадаа 50 авлигын хэрэг хаагдахаар байгааг дурдсан байна. Уг хуулийг ОУВС-гаас зээл авах нөхцөлийн дагуу 2015 […]

zimn.jpg

2019-03-02 14:40
Зимбабве улсын экс Ерөнхийлөгч Роберт Мугабегийн хүүхдүүд, төрөл төрөгсөд хэрхэн үрэлгэн зан гаргаж, тансаглалд умбадаг тухай өчигдөр мэдээлсэн. Тэгвэл тус улсын шинэ төрийн тэргүүн Эммерсон Мнангагвагийн хүүхдүүд ч тэднээс дутахгүй эрхээрээ хатсан хүүхдүүд юм байна. Түүний хүү багц мөн, үнэтэй автомашинаа олон нийтийн сүлжээнд байнга л гайхуулж байдаг. Гэтэл Зимбабве бол Конгогийн дараа ордог дэлхийн […]

trump.jpg

2019-03-02 14:15
Вьетнам улсын Ханой хотод болсон БНАСАУ болон АНУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын үр дүнд ахиц дэвшил гарсангүй хэмээн үзэж байгаа. Гэвч Цагаан ордон өөр үзэл баримтлал, зорилго агуулсан байх магадлалтай талаар олон улсын ажиглагчдын зүгээс таамаглах шалтгаан байгаа аж. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ханой хотод ирсэн даруйдаа БНСВУ-ын Удирдагчтай 25 их наяд воны […]

tramp.jpg

2019-03-01 17:10
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын Вьетнам дахь дээд хэмжээний уулзалт өнөөдөр өндөрлөлөө. Талууд тохиролцоонд хүрч чадаагүй юм. Цагаан ордноос гаргасан хөтөлбөрийн дагуу хоёр улсын удирдагчид “Хамтарсан хэлэлцээрт” гарын үсэг зурж, өдрийн зоог барих төлөвлөгөөтэй байсан. Гэсэн ч уулзалт үр дүнгүй болж, цагаасаа эрт өндөрлөв. Дональд Трамп уулзалтын дараа […]