Эстонд өнгөрөгч ням гарагт явагдсан парламентын сонгуулийн саналын хуудсыг 100 хувь тоолж дуусчээ. Урьдчилсан дүн мэдээгээр Шинэчлэлийн нам 28,8 хувиар тэргүүлсэн байна. Энэ нь тус нам парламентын 101 суудлын 34 хувийг авсан гэсэн үг юм.
Тус намын араас Төвийн нам 26 суудал, Эстоны Консерватив ардын нам 19 суудал, “Эх орон” нам 12 суудал, Социал демократ нам 10 суудал тус тус авчээ.Сонгуульд 10 нам, 15 бие даагч өрсөлдсөн байна. Сонгуулийн албан ёсны дүн мэдээг энэ сарын дотор зарлахаар төлөвлөж байна.