Их Британийн Солсбери хотод “Новичок” хэмээх бодист хүн хордсон хэрэг гарсны нэг жилийн ой өнөөдөр тохиож байна. ОХУ-ын Тагнуулын төв газарт ажиллаж байгаад улс орноосоо урвасан хэргээр ял сонссон, хожим нь Их Британи руу дүрвэсэн Сергей Скрипаль түүний охин Юлия Скрипаль нар хордсон энэ хэргийн нэг жилийн ойг тохиолдуулан Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй иргэддээ хандан үг хэлжээ.
Тэрбээр энэ халдлагын улмаас хот бүхэлдээ хордсон хэмээгээд хотын иргэд, тусгай албаны хүмүүст шаргуу дайчин, өөдрөг байсанд нь талархал илэрхийлсэн байна. Тереза Мэй “Өнөөдөр энэ хотын иргэдийн сэтгэл зүрхийг хүлээн зөвшөөрөх боломж тохиож байна. Би хотын иргэн бүрт талархал илэрхийлье” хэмээжээ.
Сергей, Юлия Скрипаль нар “Новичок” хэмээх химийн бодис хэрэглэсэн халдлагад өртсөн билээ. Тэднийг орон нутгийн эмнэлэгт яаралтай хүргэж, удаан хугацааны турш тэмцсэний эцэст амь насыг нь аварч чадсан юм. Лондонгоос энэ халдлагад Москвад буруутгаж байсан бол Оросын тал үүнийг эрс эсэргүүцжээ.