Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота”, “Сүбарү” компаниуд хамтран 2021 он гэхэд цахилгаан хөдөлгүүртэй автомашин хамтарч үйлдвэрлэхээр төлөвлөсөн гэж “Киодо” агентлаг мэдээлжээ. “Сүбарү” бие даан цахилгаан автомашин үйлдвэрлэхээр төлөвлөсөн ч зардал өндөр, эдийн засгийн хувьд алдагдалтай гэсэн тооцоо гарсан учраас “Тоёота”-тай нэгдэн бүтээх санал тавьжээ.
“Тоёота” удаан хугацаанд хосолмол хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэсэн, энэ тал дээр томоохон туршлага, үйлдвэрийн баазтай. Автомашины салбар дахь байр сууриа бэхжүүлэх бодлого ч тэдэнд бий аж.
Японы алдартай машин үйлдвэрлэгч компаниудын хамтын бүтээл, шинэ брэнд болох дундаж ангиллын суудлын цахилгаан машин 2021 оноос хойш худалдаанд гарах гэнэ.