Хятад гаралтай АНУ-ын иргэн, Уэст Поинтын цэргийн академийн сонсогч, 21 настай Питер Зу хоёрдугаар сарын 23-ны өдөр ууланд цанаар гулгаж байгаад хүнд бэртсэн юм. Эмнэлэгт хэд хоногийн турш ухаангүй байсны эцэст түүний тархи үхснийг эмч нар зарлаж байжээ. Залуу сонсогч таван хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлтэй болж, эдлэн газартаа адуу өсгөх мөрөөдөлтэй байсныг эцэг эх нь ярьж байв.
Ганц хүү нь нас барж, үр удам нь тасрах болсныг мэдсэн Ёнмин болон Моника Зу нар өнгөрсөн Баасан гарагт Нью Йорк мужийн Уэстчестэр дүүргийн шүүхэд хандаж өргөдөл гаргажээ. Тэд хүүгийнхээ үрийг авч хадгалах зөвшөөрлийг хүссэн байна. Хүсэлт гаргаснаас хэдхэн цагийн дараа шүүхээс залуугийн үрийг авч хадгалах зөвшөөрлийг Уэстчестэр Эрүүл Мэндийн төвд өгчээ. Шүүх хадгалсан үрийг цаашид хэрхэн ашиглах шийдвэрийг гаргахын тулд гуравдугаар сарын 21-ний өдөр дахин хуралдахаар болсон байна.
Уэстчестэр Эрүүл Мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд анх удаагаа нас барсан хүнээс үрийг нь авах ажиллагааг явуулсан нь энэ ажээ. Ийм хагалгааг анх 40 орчим жилийн өмнө Лос Анжелесын урологич Кэппи Ротман гүйцэтгэсэн нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэлд тооцогдож, маш их хэл ам дагуулж байсан гэнэ. Энэ явдлын дараа нас барсан нөхрийнхөө үрийг суулгуулсан эмэгтэй хүүхэд төрүүлж, АНУ-ын түүхэнд анхны тохиолдол болон бичигдэж байжээ. Одоо болтол уг асуудал маргаантай хэвээр байгаа.
Тухайлбал ийм ажиллагаа явуулахдаа нас барсан хүний хүслийг хүндэтгэж үзсэн эсэхийг тогтооход хэцүү гэж мэргэжилтнүүд үздэг ажээ. Питер Зугийн тохиолдолд эцэг эх нь хүүгийнхээ ирээдүйн амьдралын хүсэл мөрөөдлийг нарийвчлан баримттайгаар танилцуулсан нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэгдэж байна. Бас голомт залгах хүүтэй байх хятад үндэстний соёл, уламжлалыг Питерийн эцэг эх өргөдөлдөө сайн тайлбарласан нь шийдвэр гарахад нөлөөлсөн гэнэ.
Эх сурвалж: The Washington Post
9 comments
Арга гүйд ингэсэн байх надад ийм зовлон тохиолдсон болдог бол үр удмыг нь үлдээх нь зөв юм шиг яалтайн билээ тун хэцүү шүү
BOOJGOONOOS NI TOJGIIN AVAAD MONGOL OHINI HEVLIID SHPRIZEER SHAH
Эргүү орк чамд өөр юм алга уу
хараал идсэн нэг хужаа үхэж далд орж дээ..америкчууд бол дотроо хөх инээд нь хүрч байсан байхдаа..юун байлдаж үхэх байтугай очиж очиж чарган дээрээс унаж үхэж байдаг нээрээ..ха ха ха
ЧИ ЧӨТГӨР БОЛЖЭЭ ЖИХЭНЭЭСЭЭ ӨНГӨРСӨӨН ГЭСЭН ҮГ
ЧИ ЧӨТГӨР БОЛЖЭЭ ЖИХЭНЭЭСЭЭ ӨНГӨРСӨӨН ГЭСЭН ҮГ
Хувь тавьланг ѳѳрчлѳѳд эхэлж байна гэсэн үг. Мэдэхгүй юм даа. Жам бус зүйл хэзээд таагүй үр дүнг авчрах нь бий. Жишээ нь зарим хүмүүс эрх мэдэл, мѳнгѳ хѳрѳнгѳ, албан тушаал, эрдэм боловсролыг эн тэргүүнд тавьж амьдралаа зориулж зориулчихаад дараа нь гэр бүл үр хүүхэдтэй болох гэж зүтгэдэг. Мэдээж хамгийн сүүлд тавьсан болохоор гэр бүл бий болгох гэж зүтгэх нь хѳндлѳнгѳѳс харахад ѳѳрийн бүтээснийг нураахтай адил харагдах нь бий. Хүний л эрх юм даа. Гэхдээ яаж ийгээд хүний амьдрал, хүсэл зорилго бодит байдлаар хязгаарлагддаг. Юуг эрхэм гэж үзсэн түүнийхээ л үр дүнг үзэх нь аль ч талаасаа харсан нормаль бас жам ёсны зүйл шүү дээ. Харин бүгдийг нэг дор хүртэх гэх нь хүмүүний оюунлаг гэхээсээ илүү адгууслаг хүсэл л болов уу даа. Магадгүй бид хүсэлдээ шатахаас ѳмнѳ ѳѳрийгѳѳ таньж мэддэг болчихвол зовлон хугасрах ч билүү.
za yarshigaa delhii duuren hujaa azuud baihad tuvug baigaa da
ХЯДАДУУД АМЕРИКИЙГ ӨӨРЧИЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ ЮМ ДАА. БУРХАНЫ ЗУРСАН ЗУРГИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ АМЕРИКЧУУДЫН ХУВЬД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДАЛ БИШ Л ДЭЭ. ЗОРИЛГО БҮХИЙ МЭДЭЭЛЭЛ ШИГ САНАГДЧИХЛАА