АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг мөрдлөн шалгах ажиллагаа эхэлжээ. Ардчилсан намын Жеррольд Надлер тэргүүтэй төлөөлөгчийн танхимын Хууль зүйн хороо энэ ажлыг эрхлэн явуулах юм байна.
Ерөнхийлөгч Доналд Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авлига авсан, хууль шүүхийн ажиллагаанд саад учруулсан гэж тус хороо үзэж байгаа аж. Өчигдөр (2019.03.04) парламентын мөрдлөг шалгалтын хүрээнд энэ хороо 80 гаруй байгууллага, албан тушаалтнуудаас хүсэлт хүлээн авчээ.
Мөн Төлөөлөгчдийн танхимын тагнуулын хороо, Улсын шинэчлэлийн хороо, Олон улсын хэргийн хороо Цагаан ордны засаг захиргааны тэргүүнд хүсэлт явуулжээ. Үүндээ Трампын Оросын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээрийн тухай мэдээллийг гаргуулах хүсэлтээ тусгасан байна.
Гэвч Цагаан ордон Ерөнхийлөгч Доналд Трампыг мөрдлөн, шалгаж байгаа нь гутамшигтай доромжилол, АНУ-ын конгресс дэх Ардчилсан намын гишүүд ийм үйлдэл хийж байгаа нь буруу гэж үзсэн байна. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс:
-Надлер гутамшигтай, доромжилсон мөрдлөг шалгалтыг эхлүүлээ. Энэ бол хоёр жил үргэлжилж байгаа Ерөнхийлөгч Трампыг Оростой хуйвалдсан гэсэн хуурмаг түүх нь нуран унах вий гэсэн ардчилагчдын айдас юм. Үүгээрээ тэд Америкийг социалист орон болгох, хүүхдүүдийг төрсний дараа хөнөөх, Америкийн ажлын байруудыг үгүй хийж, дампууруулах “шинэ гэрээ”-ний хэргээс олны анхаарлыг холдуулах ажил хийж байна гэж хэлжээ.
Харин Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хорооны тэргүүн Жеррольд Надлер:
-Трамп бол хараат бус прокурор Роберт Мюллерийн мөрдөх ажиллагааг “шулмын ангуучлал” гэж хэлсээр ирсэн. Холбооны мөрдөн байцаах товчооны захирал Жеймс Комиг ажлаас нь халсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флиннийг хамгаалах гэж оролдсон. Энэ үйлдлүүд нь бүх зүйл хуулийн дагуу, үнэн зөв явах ажилд саад болсон гэж мэдэгджээ.
Хэрэг явдлын талаар харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Конгрессийн Төлөөлөгчийн танхимын Хууль зүйн хорооны мөрдлөг шалгалт нь миний конгрессийн гишүүдтэй харилцах харьцааг таслах шалтгаан болохгүй гэж хэлжээ.
2 comments
Oyun-Erdene ee! Bayangol,mah impeks,talh chiher zereg une tsentei obietiig herhen huvichilj avsaniig heleed baigaa shigee shudargaar shalgaad arga hemjee avch chadah uu?! Chadval chi ard tumnii shudraga huu bolno shuu kkk
huivaldaanaa boliochee trumpiig songodohoos omno ehelsen togloom odoo cadah boloogui yu