Хэдийгээр илүүдэл жин чихрийн шижин, зүрх судасны системийн өвчлөл үүсгэх эрсдэлтэй ч тархинд цус харвасны дараа амьд үлдэх боломжийг нэмэгдүүлдэг байна. Энэ талаар Америкийн мэдрэл судлалын академийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Судалгааг явуулсан эрдэмтдийн нэг болох Лос-Анжелес дэх Калифорнийн их сургуулийн Цолу Люгийн хэлснээр илүүдэл жинтэй хүн хүнд хэлбэрийн халдварт өвчин, бөөрний өвчний дараа, мөн зүрхний дутагдлын үед амьд гарах магадлал илүү өсдөг.
Лю болон түүний хамтрагчид судалгаа явуулж, цус харвалтын дараа таргалалттай өвчтөнүүд амьд үлдэх магадлал илүү нэмэгддэг болохыг тогтоожээ. Мэргэжилтнүүд 1000 гаруй өндөр настан америкийн биеийн байдалд дүн шинжилгээ хийгээд таргалалтын түвшнээс нь хамааруулан таван бүлэгт хуваасан байна. Гэтэл хамгийн тарган өвчтөн хэвийн жинтэй өвчтөнүүдийг бодвол нас барах эрсдэл 62 хувиар бага байв.
Ингэхдээ цус харвасан хэт туранхай хүмүүс хэвийн жинтэй өвчтөнүүдийг бодвол нас барах нь 1,5 дахин их байлаа.
“Үүнийг тайлбарлавал илүүдэл жинтэй хүмүүс тэжээллэг бодисын “илүү их нөөц”-тэй гэсэн үг. Энэ нь цус харвалтын үр дагавар удаан үргэлжлэх үед эсэн мэнд үлдэхэд тусална. Одоогоор энэ нь таамаглал төдий. Үүнийг шалгахын тулд илүү их ажиглалт хэрэгтэй” хэмээн Лю хэлсэн байна.
5 comments
гэхдээ тарган 100 хүний 50 харавдаг, туранхай 100 хүний 5 харавдаг гол нь харавсан адил тав тав хүнээс авсан судалгаа байхдаа
unen shuu
bitgii huts
TIIM BAINA MONGOLCHUUDAD ZORIULSAN SAIHAN MEDEE BN
Тарган хүн төрөл бүрийн өвчтэй тарган мал төрөл бүрийн ашигтай гэж үг бий. Таргалахын хор уршиг ашгаасаа хэд дахин илүү муу шүү.