Нийгэм

Хааз, тормозоо андуурч гишгэснээс болж нэг хүн газар дээрээ амиа алджээ

БГД-ийн 11-р хороонд байрлах ерөнхий боловсролын 28-р сургуулийн зүүн талд нэг иргэн машинд дайруулан газар дээрээ амь насаа алдсан ноцтой хэрэг гарчээ.. Тодруулбал, өчигдөр (2019.03.04)  12:40 минутын үед  дуудлага өсгөн байна. Дуудлагынг дагуу цагдаагийн байгууллага ирж хэргийн газар үзлэг хийхэд  “ниссан караван” маркийн автомашины жолооч хааз, тормозоо андуурч гишгэснээс үүдэж 50 орчим настай эмэгтэйн амь насыг хохироожээ.

Машинаа тэгшилж тавих зуур сургуулийн хашаанаас хүн гүйж гарч ирсэн байна. Ингээд сандарсан жолооч тормозоо гишгэх байсан боловч хаазаа гишгэжээ. Уг хэргийн газар ажиллах үеэр талийгаач архи согтууруулах ундаа огч хэрэглээгүй байсан нь тогтоогджээ. Осол гарах үед хохирогчийг зургаан метр газар дугуйн дороо хийж чирсэн нь хэргийн газрын анхны үзлэгээр тогтоогджээ.

[fbvideo link=”https://www.facebook.com/TV5Mongolia/videos/2239536299637810/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close