Хойд Америкийн хөлбөмбөгийн лиг МЛС-ийн багуудаас “Лос Анжелес Гэлэкси” тоглогчдоо зориулан хөшөө босгосон анхны баг боллоо. Тэд Дэвид Бекхэмийн хөшөөг сүндэрлүүлсэн бөгөөд энэ сарын 2-нд нээлт хийсэн юм. Нээлт нь лигийн шинэ улирлын нээлттэй давхацсан учир үзэгчид маш ихээр цугласан байна. Лос Анжелест Дэвид Бекхэмийн хөшөө сүндэрлэлээ Бекхэмийн хөшөөний нээлтэд багийн удирдлага, хөгжөөн дэмжигчдээс гадна МЛС-ийн комиссар Дон Гарбер, “Гэлэкси”-гийн ерөнхий дасгалжуулагч Брюс Арена нар ирсэн байна. Мөн Д.Бекхэмтэй хамт тоглож байсан Рой Кин зэрэг хөлбөмбөгчид оролцжээ.
АНУ-ын амьд домгуудын нэг Коби Брайант твиттер хуудсаараа дамжуулан Д.Бекхэмд баяр хүргэсэн байна. Тэрээр мэндчилгээндээ “Д.Бекхэмтэй анх уулзаад маш энгийн нэгэн болохыг мэдээд гайхсан. Тэр маш сайн залуу гэр бүлсэг хүн. АНУ-ын спортод түүний оруулсан хувь нэмрийг үгээр илэрхийлэх боломжгүй юм” гэхчлэн магтжээ. Үйл явдлын гол баатар Дэвид хөшөөнийхөө нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Намайг Лос- Анжелест анх ирэхэд “Мөрөөдөл биелүүлдэг хот шүү” гэж хэлж байлаа. Энэ үнэхээр үнэн юм байна” гэжээ.