Монгол зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар өнөөдөр (2019.03.05) Эрүүгийн цагдаагийн газар мэдүүлэг өглөө. Тэрбээр “Эрүүгийн цагдаагийн газраас дуудсан. Дуудсаных нь дагуу ирж байна.Өнөөдөр бид Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн асуудал байхгүй. Өчигдөр өгсөн тавилттай мэдээллийнхээ дагуу өнөөдрийн үйл явц болж байгаа юм болов уу гэж үзэж байна. Манай компани улсаас ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Үүнийг албан ёсоор дахиж хэлье.
Манай компани төрөөс ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Бид ямар ч мэдээлэл нуугаагүй. Энэ бол төр хувийн байгууллага руу системтэйгээр дайрч байгаа л процесс гэв.