09-5.jpg

2019-08-28 11:12
БНСУ, Японы үл ойлголцлыг зохицуулахад хувь нэмрээ оруулна гэж АНУ-ын Төрийн департаментаас мягмар гарагт мэдэгджээ. Япон худалдааны найдвартай түншүүдийн “цагаан жагсаалт”-аасаа БНСУ-ыг хасах шийдвэрийг энэ сарын эхээр гаргаж, уг шийдвэр лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг мэдээллийг хийсэн байна. “БНСУ, Япон асуудлуудаа зохицуулах хэрэгтэй. АНУ аль аль улсын ойр дотно түнш, холбоотны хувьд тэдгээрийг зохицуулахад гаргах хүчин […]

indonez.jpeg

2019-08-27 12:26
Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо нийслэл Жакартагаа Калимантан арлын зүүн өмнөд хэсэг рүү нүүлгэх гэж байгаагаа албан ёсоор зарлалаа. Нийслэлийг нүүлгэхэд 32 орчим тэрбум доллар гаргах юм байна. Үндэсний төлөвлөлт, хөгжлийн сайд Бамбанг Брожонегорогийн тэмдэглэснээр Засгийн газрын бүтцүүд 2024 он гэхэд шинэ нийслэлд нүүж очих гэнэ. Харин нүүлгэн үндсэн ажил 2021 оноос эхэлнэ. Калимантан нь газар хөдлөлтийн […]

11-20.jpg

2019-08-27 11:04
Японтой тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоох шийдвэр гаргасан нь Өмнөд Солонгосыг хамгаалахад хүндрэл учирч, АНУ-ын цэрэг дайчдыг эрсдэлд оруулж байна гэж Америкийн Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Морган Ортагус даваа гаригт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Ийм шийдвэр гаргасанд сэтгэл дундуур байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео ч илэрхийлсэн бөгөөд хоёр улсыг яриа хэлэлцээ хийхийг […]

10-22.jpg

2019-08-27 10:55
Цөмийн бөмбөгийг хар шуургатай тэмцэхэд ашиглах боломжийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын албан тушаалтнууддаа хэд хэдэн удаа хөндөж байсан гэж “Аксиос” хэвлэл мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлэлд үндэслэсэн гэсэн тус мэдээнд Д.Трампын саналыг сонссон мэргэжилтнүүд маш ихээр гайхсан гэдгийг дурджээ. АНУ-ын Ерөнхийлөгч “хар шуурга Африкийн эргээс үүсдэг. Дараа нь Атлантикаар чиглэх үед нь […]

05-8.jpg

2019-08-27 10:07
БНАСАУ пуужин харвасантай холбоотойгоор БНСУ-ын Зэвсэгт хүчин байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хэвээр байгаа гэж тус улсын Үндэсний батлан хамгаалахын сайд Чон Гён Ду мэдэгджээ. Тэр хэлэхдээ БНАСАУ хэд хэдэн удаа пуужин харваж, Өмнөд Солонгосын эсрэг түрэмгий үг хэллэг ашигласан, цэргийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна. БНСУ Засгийн газрын дипломат хүчин чармайлтыг дэмжихийн сацуу АНУ-тай хамтран байлдааны […]

02-11.jpg

2019-08-26 13:57
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниор Монгол орноор аялаж байгаад өчигдөр (2019.08.25) нутаг буцжээ. Хувийн аялалаар хүүтэйгээ хамт ирсэн Трамп Жуниор Баян-Өлгийг зорьж, Алтай-Таван богдын Хүйтний оргилд авирч, загасчлан, морь унаж, ан хийсэн талаараа цахим хуудастаа бичжээ. Монгол орноор долоо хоног аялан, гэрт амьдарч, олон арван километр замыг мориор болон машинаар тууллаа. […]

13-18.jpg

2019-08-26 12:47
ОХУ-ын сэтгүүлч Игорь Прокопенкогийн шинэ ном дөрөвдүгээр сард хэвлэгджээ. Нэрт сэтгүүлч энэхүү мөрдлөгөөрөө дэлгэцээр ярихаас хавьгүй илүү чөлөөтэй задгай байхыг хичээжээ. Түүний энэ шинэ ном бол Дональд Трамп гэх хүний болон орчин цагийн улс төрийн бодлогын талаар хийсэн гүн гүнзгий шинжилгээ төдийгүй мөн сэтгэл шаналж явдаг хүний хувьд улс төрийн хүчтэй чанга мэдэгдэл болох ажээ. […]

09-2.jpg

2019-08-26 12:37
Пёньяны төв мэдээллийн агентлаг Бямба гаригт Умард Солонгос улс үлэмж том хэмжээтэй пуужин харвагч туршсан бөгөөд үүнийг Ким Жон Ун биечлэн удирдсан хэмээн мэдээлэв. Хэвлэлийн мэдээгээр найман дугуйтай автомашины дээр суурилуулсан том хоолойноос пуужин харваж байгаа дүрсийг үзүүлсэн байна. Өмнөд Солонгосын арми үүнийг нотолсон бөгөөд Зүүн тэнгис рүү Умард Солонгос ойрын тусгалын баллистик пуужин харвасн […]

jolie-1.jpg

2019-08-24 14:15
Ираны Тегеран хотын иргэн Сахар Табар гэгч бүсгүй өөрийн гэсэн өвөрмөц мөрөөдөлтэй. Тэр шүтэн биширдэг Анжелина Жолитойгоо яг адилхан болохыг хүсдэг. Энэ бүсгүй “Инстаграм” хуудсандаа 261 мянган дагагчтай бөгөөд тэдэндээ “Анжелина Жоли болон хувирах үйл явц”-аа байнга үзүүлдэг. Иран бүсгүй Анжелина Жоли шиг болохын тулд гоо сайхны 50 мэс засалд орж, 40 кг хасч чаджээ. […]

8-19.jpg

2019-08-24 11:17
БНАСАУ бямба гарагт дахин пуужин харвалаа гэж Японы Засгийн газар мэдээлжээ. “Умард Солонгосын харвасан пуужингууд манай улсын усан нутаг дэвсгэр болон эдийн засгийн онцгой бүсэд хүрээгүй” гэж Японы Засгийн газрын төлөөлөгч мэдээлснийг тус улсын олон нийтийн телевиз уламжилсан байна. Японы эрх баригчид одоо БНАСАУ-ын пуужингийн ээлжит туршилттай холбоотой мэдээллүүдийг цуглуулж, дүн шинжилгээ хийж байгаа аж. […]