6-20.jpg

2019-08-24 11:05
АНУ есдүгээр сараас Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварыг 10 хувиар бус урьд нь төлөвлөсний дагуу 15 хувиар нэмэгдүүлэх бол 250 тэрбум ам.доллароор үнэлэгдэх үлдсэн бараа бүтээгдэхүүний татвар 10 дугаар сарын 1-нээс эхлэн 25 хувь биш харин 30 хувь байх болно гэж Дональд Трамд мэдэгджээ. БНХАУ-ын эрх баригчид Америкийн 75 тэрбум ам.долларын өртөг бүхий […]

5-26.jpg

2019-08-24 11:02
Ихэнх хэсэг нь Бразил улсын нутаг дэвсгэрт оршдог Амазоны ширэнгэн ой түүхэндээ хамгийн том гал түймрийн гамшигт нирвэгдээд байгаа. Жил бүр хуурайшлын улмаас Амазоны ширэнгэд гал гардаг ч ийм өргөн хүрээг хамарч байгаагүй аж. Манай гарагийн хүчилтөрөгчийн 20 хувийг үйлдвэрлэдэг ой мод шатаж байгаад дэлхий нийтээр анхаарлаа хандуулаад байна. Харин Бразилын засгийн газар өнөөдрийг хүртэл түймрийг […]

1-30.jpg

2019-08-24 10:44
(Дайн эхэлсний 105 жилийн ойд) Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн цуст мөргөлдөөний нэг болох Дэлхийн нэгдүгээр дайн эхэлснээс хойш 105 жил өнгөрчээ. Энэхүү дэлхийн хэмжээний мөргөлдөөн нь дөрвөн эзэнт гүрнийг сүйтгэж, олон сая хүний ​​амь насыг авч явж, Европын болон дэлхий дахины түүхийг бүрмөсөн өөрчилж, оролцогч бүх улс орнуудын ирээдүйд асар их нөлөө үзүүлсэн бөгөөд […]

20080822_gaf_uv5_046.jpg

2019-08-23 14:04
Самар, үр хүнсэндээ хэрэглэх нь мухар олгойн үрэвсэл үүсгэдэггүй гэж Оросын Эрүүл мэндийн яамны Вишневскийн нэрэмжит мэс заслын “Үндэсний анагаах ухааны судалгааны төв”-ийн Хэвлийн мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор Андрей Кригер мэдээлжээ. “Үр, самар мухар олгойн үрэвсэл үүсгэдэггүй. Хоорондоо ямар ч холбоогүй асуудал” гэж тэрбээр хэлсэн байна. Мухар олгойн үрэвсэл үүсэх эрсдэлт […]

delhii.jpg

2019-08-23 12:30
Катарын Доха хотод АНУ болон хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчдийн хооронд Афганистаны мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар хийж буй хэлэлцээний ес дэх үе шат эхэлсэн гэж Reuters мэдээлжээ. Пүрэв гариг эхэлсэн хэлэлцээнд АНУ-ын төлөөлөгчдийг Афганистаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Залмай Халилзад тэргүүлж байна.  Залмай Халилза хэлэлцээ дууссаны дараа Афганистаны эрх баригчдад үр дүнгийнх нь талаар мэдээлэхээр Кабулыг зорих бөгөөд […]

17-9.jpg

2019-08-23 11:03
БНСУ-ын эрх баригчид Япон улстай байгуулсан тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээнээс гарах шийдвэр гаргажээ. “Засгийн газар Япон улстай тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоохоор шийдсэн. Холбогдох шийдвэрийг дипломат сувгаар Токиод мэдэгдсэн” гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын газрын орлогч дарга Ким Ю Гын пүрэв гарагт Сөүлд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. “Сөүл-Токиогийн хоорондох итгэлцэл […]

TASS_1009079.jpg

2019-08-23 10:57
Попын хаан агсан Майкл Жексоны туслах Рэймон Бэйн дуусныг нас барахаасаа хэдэн жилийн өмнө нууц гэрээслэл бичсэн гэжээ. Гэрээслэлийг 2006 онд бичсэн бөгөөд дөрвөн жилийн өмнөх гэрээслэлийн оронд тавих ёстой байжээ. Энэ гэрээслэлд түүний өв хөрөнгийг хэрхэн хадгалах ёстой тухай заасан байсан гэнэ. Рэймон Бэйн гэрээслэлийг нотариатаар батлуулахад нь хамт байлцсан болохоор доторх агуулгыг нь […]

15-11.jpg

2019-08-23 10:55
Амазоны ширэнгэн ойд гарсан их хэмжээний ой хээрийн түймэртэй тэмцэхэд манай Засгийн газрын нөөц бололцоо хүрэлцэхгүй байна гэж Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару мэдэгджээ. Уг түймрийг төрийн бус байгууллагууд эхлүүлсэн гэж тэрбээр дахин дурдсан боловч үүнийг нотлох баримт байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн тэрбээр, түймэр юунаас болж гарсан, хэн тавьсан болохыг тогтоохоор Засгийн газраас мөрдөн шалгах […]

2385642.jpg

2019-08-23 10:53
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой Елисейн ордонд уулзах үеэрээ нэг хөлөө улстөрчдийн дунд байсан явган ширээн дээр ачжээ. Энэ зургийг уулзалтын үеэр байсан сэтгүүлчид энэ сарын 22-нд олон нийтийн сүлжээгээр цацсан байна. Британийн Засгийн газрын тэргүүний хийсэн эл үйлдлээс болж олон нийтийн сүлжээгээр нэлээд шүүмжлэл явагджээ. Тухайлбал, Жонсоны намтар судлаач […]

14-13.jpg

2019-08-23 10:52
Европын Холбоо АНУ-ын бараа бүтээгдэхүүнд дангаар гаалийн татвар ногдуулж, технологийн компаниудынхаа хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой эдийн засгийн хөтөлбөр боловсруулжээ. Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлогыг сөрөн зогсоход чиглэхийн сацуу технологийн аваргууд болох Google, Apple, Amazon, Microsoft, Facebook зэрэг компаниудын нөлөөг сөрөх зорилготой аж. Хөтөлбөрт зааснаар, Европын комиссын даргаар сонгогдсон Урсула фон дер […]