Пёньяны төв мэдээллийн агентлаг Бямба гаригт Умард Солонгос улс үлэмж том хэмжээтэй пуужин харвагч туршсан бөгөөд үүнийг Ким Жон Ун биечлэн удирдсан хэмээн мэдээлэв. Хэвлэлийн мэдээгээр найман дугуйтай автомашины дээр суурилуулсан том хоолойноос пуужин харваж байгаа дүрсийг үзүүлсэн байна.
Өмнөд Солонгосын арми үүнийг нотолсон бөгөөд Зүүн тэнгис рүү Умард Солонгос ойрын тусгалын баллистик пуужин харвасн гэж мэдээлсэн байна.
Их долоогийн уулзалтад оролцож яваа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ мэдээнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, сэтгүүлчдэд гэхдээ энэ туршилт бидний тохиролцоог зөрчөөгүй хэмээн мэдэгджээ.
Харин Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Умард Солонгос ойрын тусгалын баллистик пуужин туршсан нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох тогтоолыг зөрчсөн хэрэг хэмээн хэлсэн байна.