2019-08-26 12:131min00

Энэ хичээлийн жилд нийслэлд 10 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэнэ

07

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 10 сургууль гурван ээлжээр хичээллэх юм байна. Нийслэлийн боловсролын газар, салбарын яам 5 сургуульд анги, танхимын зохион байгуулалт хийснээр гурван ээлжээр хичээллэх сургуулийг 10 болтол буруулсан гэнэ.

Дээрх сургуулиуд Есдүгээр сарын 1-нээс эхлээд хоёр ээлжид шилжих боломжтой байсан ч зарим сургуулийн барилгын ажил газрын маргаанаас болж, хождож эхэлсэн, тендерт шалгарсан компани нь ажлаа гүйцэтгээгүй зэргээс үүдэж, цаг хугацаандаа багтан ашиглалтад орох боломжгүй нөхцөл үүсчээ. Иймээс энэ жил 10 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсээд байна.