БНАСАУ пуужин харвасантай холбоотойгоор БНСУ-ын Зэвсэгт хүчин байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хэвээр байгаа гэж тус улсын Үндэсний батлан хамгаалахын сайд Чон Гён Ду мэдэгджээ.
Тэр хэлэхдээ БНАСАУ хэд хэдэн удаа пуужин харваж, Өмнөд Солонгосын эсрэг түрэмгий үг хэллэг ашигласан, цэргийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна. БНСУ Засгийн газрын дипломат хүчин чармайлтыг дэмжихийн сацуу АНУ-тай хамтран байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарласан гэжээ.
Мөн харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа сэргээхэд хүчин чармайлт тавихыг хөрш орнууддаа уриалсан байна.