Сайншанд, Өргөн, Эрдэнэ сумын нутаг Хар тал хэмээх газарт олгосон MV-02873 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Даблью Эс Жи Эл” ХХК, “Олон ихт баян” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр дагуу өнгөрсөн долдугаар сарын 26-нд цуцалжээ.

Ингэснээр Хамарын хийд орчмын орон нутгийн тусгай хамгаалалттай бүс нутагт нүүрс олборлох гэж байсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагаа зогссон байна. Тус компани ашиглалтын зөвшөөрөлтэй ч орон нутгийн удирдлагатай уулзаагүй. Уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг хуулийг дагуу боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулаагүй. Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй, орон нутгийн иргэдээр хэлэлцүүлж, санал аваагүй байжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн