Дэлхий дээр 18 сая хүн хорт хавдраар өвдөж, 9.6 сая хүн нь нас барж байна. Манай улсын хувьд 16 мянган хүн жилд хорт хавдартайгаа тэмцэн амьдардаг. Эдгээр хүмүүсээс нэг жилийн хугацаанд 4000 орчим нь амь насаа алддаг. 2018 оны статистикыг ХСҮТ өчигдөрхөн гаргасан бөгөөд шинээр 5591 тохиолдол илэрчээ.
Цаашид ч хорт хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай тооцоолол байгааг ХСҮТ –ийн захирал Ж.Чинбүрэн өнөөдөр мэдэгдсэн бөгөөд 2040 он гэхэд жилд 10.000 хүн хорт хавдраар оношлогдох тооцоолол гарсныг хэлж байна.
Хорт хавдар өвчинг эрт үед нь илрүүлэн эмчлэх боломжийг хавдрын тусламж үйлчилгээний хүрээнд хамгийн чухалд тооцон ажиллаж байгаа ба уг асуудалд санхүүгийн нөхцөл байдал хамгийн чухал нөлөө үзүүлэх юм. Гэр бүлийнх нь нэг хүн хорт хавдар гэж оношлогдоход эмчилгээнд нь орон байр, унаа тэргээ зарах үзэгдэл элбэг бий. Энэ нь мэдээж хорт хавдрын эмчилгээ цаг хугацаа, хөрөнгө мөнгө чамгүй шаарддагтай шууд холбоотой.
Бид харин та бүхэнд сард ердөө 7000 төгрөгийн хураамж төлж даатгуулаад ирээдүйд учирч болох хорт хавдрын санхүүгийн хүндрэлийг бүрмөсөн арилгах боломжийг сурвалжилснаа хүргэж байна.
12 дахь жилдээ эрүүл мэндийн даатгалаар төрөлжин ажиллаж буй Нэйшнл лайф компани өнөөдөр уг боломжийг танилцуулсан юм. Бид Нэйшнл Лайф компанийн даатгалын газрын захирал Г.Алимаагаас манай орны нөхцөлд анх удаа нэвтрүүлж буй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь талаар асууж ярилцлаа.
-Хорт хавдрын даатгалд яг ямар үйлчилгээнүүд багтсан, манай иргэдэд ямар боломж олгож байгаа талаараа ярьж өгөөч?
-Бидэнд хорт хавдрын үйлчилгээг гаргах болсон том шалтгаан бий. Монголын хоёр хүн тутмын нэгэнд нь хорт хавдар өвчин шууд биш боловч шууд бус утгаараа нөлөөлсөн байдаг болохыг бид судалгааны явцдаа олж мэдсэн. Тухайн хүн өөрөө өвдөөгүй юм аа гэхэд гэр бүл, найз нөхөд, ойр дотныхноос нь хэн нэгэн хүн нь заавал хорт хавдраар өвдсөн буюу нас барсан байх жишээтэй.
Жилд 7000 хүн хорт хавдартай гэж шинээр оношлогдож байгаагаас 75 хувь нь сүүлийн шатандаа буюу 3, 4 дүгээр үедээ оношлогдож байна. Тиймээс бид хорт хавдрын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаснаар монгол гэр бүлүүддээ нэлээн том санхүүгийн дэмжлэг үзүүлж чадна гэж тооцсон.
-Энэ даатгалд хэдэн насны хүн хэрхэн хамрагдаж болох вэ?
-Энэ даатгалд 0-60 насны Монгол улсын иргэн бүхэн хамрагдаж болно.
Хорт хавдраар өвдөж байгаагүй, ДОХ-ын халдваргүй, мөн элэгний B, C вирусын хяналтанд байдаггүй байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Энэ шаардлагыг хангасан ямар ч хүн манай даатгалд хамрагдах бүрэн боломжтой. Хамрагдахдаа тухайн даатгалын компанийн зүгээс олон төрлийн эрүүл мэндийн бичиг баримт, санал асуумж шаардахгүй. Манай дээр ирээд хүссэн үедээ хамрагдаж болно.
-Даатгалын хүртээмж гэж бий. Танай даатгалд хамрагдсанаас хойш хэзээ, яаж үр дүнг нь хүртэх боломжтой вэ?
-Даатгалд хамрагдсанаас хойш зургаан сарын дараачаас эхэлж нөхөн төлбөр олгох боломжтой.
Тухайн даатгуулагч даатгалд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа гэхэд ямар ч төрлийн хорт хавдраар оношлогдсон бай манайхаас 10, 20, 50 сая төгрөгийг зуун хувь олгох боломжтой.
-Хувь хүн өөрийгөө үнэлэх үнэлэмжийн асуудал яригдах байх. Заавал та бүхний санал болгосон үнийн дүнгээр даатгуулах ёстой юу. Эсвэл тухайн хүн өөрөө үнэлгээгээ тогтоох боломжтой юу?
-Мэдээж хэрэг хүний амь нас, эрүүл мэндийг мөнгөн дүнгээр илэрхийлнэ гэдэг хэцүү зүйл. Тухайн хүн өөрийнхөө эрүүл мэнд, амь насыг хэдээр ч үнэлэх боломжтой. Тиймээс тухайн даатгуулагч өөрийнхөө боломжоос шалтгаалаад хэдэн ч төгрөгөөр даатгуулж болно. Олон улсад хэрэглэгддэг эрүүл мэндийн даатгалын тогтсон жишиг бол даатгуулагчийн гурван жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр амь насных нь түвшинг тогтоох нь хамгийн боломжтой үнэлгээ гэж үздэг. Манай байгууллагын хувьд гурван төрлийн даатгалын үнэлгээгээр нөхөн төлбөр авах боломжийг тогтоосон. 10, 20, 50 сая гэж. Энэ гурван төрлөөс хувь хүн өөрөө сонгоод даатгуулж болно.
-Хорт хавдартай гэж оношлогдсон тохиолдолд эмчилгээний төлбөр их өндөр гардаг. Жишээ нь 100 сая төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай хүнд танайх хэдэн саяыг нь гаргаж өгөх боломжтой вэ?
-Яаж даатгуулснаасаа л хамаарна.
Тухайн хүн 50 саяар даатгуулсан байлаа гэхэд бид түүнийг нь 100 хувь олгох л болно. Магадгүй тэр хүнд заавал 50 биш, 25 саяын эмчилгээ хийлгэх шаардлага гарч болно. Гэвч бид үүнээс нь үл хамаараад даатгуулсан өртөг болох 50 сая төгрөгийг нь зуун хувь олгоно.
-Манай орны хувьд танай байгууллагын нэвтрүүлж буй даатгалын үйлчилгээ шинэ, шинэлэг зүйл. Иргэд танай шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнд хэрхэн хандаж, хүлээн авч байгаа вэ?
-Хүмүүсийн хандлага хамгаас чухал.
Хүн болгон дор бүрнээ миний эрүүл мэнд хамгаас чухал гэдгийг мэддэг боловч амьдралын хэв маяг, нөхцөл боломжоосоо шалтгаалаад эрүүл мэнддээ тэр бүр хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа нь үнэн.
Бидний идэж буй зүйлсээс эхлээд амьдралын хэв маяг, хотын утаа гээд маш олон зүйлд өөрчлөлт орсон гэдгийг иргэд маань өөрсдөө ойлгож, дүгнэлт хийх хэрэгтэй. Тиймээс эрүүл мэнддээ хэрхэн хөрөнгө оруулах, амьдралын хэв маягаа яаж эрүүл байлгах вэ гэдэг асуудалд иргэд өөрсдөө маш өндөр ач холбогдол өгч ухаалаг шийдвэрийг 21- р зууны иргэний хувьд гаргах ёстой.
-Би танай санал болгож буй үйлчилгээний хамгийн дээд хэмжээ буюу 50 сая төгрөгөөр өөрийгөө даатгуулахын тулд сард хэдэн төгрөг төлөхөд болох вэ?
-Даатгуулагчийн наснаас хамаараад харилцан адилгүй.
Жишээ нь 30 настай хүн 50 сая төгрөгийн нөхөн төлбөр авахын тулд даатгууллаа гэхэд сард дунджаар 7000 төгрөг төлнө. Гэтэл ийм хэмжээний мөнгөөр бид өдөртөө нэг л удаа хоол иддэг шүү дээ. Нэг удаа идэх хоолныхоо мөнгөөр даатгалынхаа сарын төлбөрийг төлөх боломжтой гэсэн үг. Хамгийн гол нь ийм сонголт хийснээр ирээдүйд эрүүл мэндийн асуудлаас үүсч болох санхүүгийн эрсдлийг үгүй хийж байгаа юм.
Та хорт хавдрын даатгалын үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/