Японтой тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоох шийдвэр гаргасан нь Өмнөд Солонгосыг хамгаалахад хүндрэл учирч, АНУ-ын цэрэг дайчдыг эрсдэлд оруулж байна гэж Америкийн Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Морган Ортагус даваа гаригт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Ийм шийдвэр гаргасанд сэтгэл дундуур байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео ч илэрхийлсэн бөгөөд хоёр улсыг яриа хэлэлцээ хийхийг уриалж байв.
Токиогийн зүгээс Өмнөд Солонгост үзүүлэх худалдааны таатай боломжуудыг зогсоосноос үүдэн Сөүл Японтой тагнуулын мэдээлэл солилцох хэлэлцээрээ сунгахаас татгалзаад байгаа.
Сөүл долдугаар сарын эхээр Японы колоничлолын үеийн албадан хөдөлмөрийн тэтгэмжийг авахаар оролдсон нь Өмнөд Солонгост итгэх итгэлээ алдсан гэж Токио зарлаад байгаа юм. Тиймээс тагнуулын мэдээлэл солилцохоос татгалзсан бөгөөд хариуд Өмнөд Солонгост эсэргүүцэл илэрхийлээд буй.
Хоёр улс цэргийн мэдээллээ хамгаалах гэрээг АНУ-ын шаардлагаар 2016 онд байгуулсан бөгөөд энэ гэрээний ачаар Сөүл, Токио АНУ-ын ямар нэгэн зуучлалгүйгээр Умард Солонгосын тухай мэдээллийг шууд солилцдог байжээ.