Монголын сэтгүүл зүйн гэр бүлийн гишүүн “ETV” телевизийн мэдээний албаны сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдалд оржээ. Энэ нь дотоод эрхтэнүүддээ нөлөөлж амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгаа юм байна. Сэтгүүлч М.Уянгад туслах хандивын аянг хамт олон, мэргэжил нэгт сэтгүүлчдийн зүгээс өрнүүлээд эхэлжээ. Бид М.Уянгын гэр бүлийн хүн Ц.Ариунболдтой ярилцлаа.
-Эхнэрийн тань биеийн байдал ямар байна вэ?
-Өнөөдөртөө бол гэр, эмнэлэг хоёрын хооронд л яваад байна. Биеийн байдал нь өдрөөс өдөрт дордож байгаа учраас яаралтай мэс ажилбарт орох шаардлагатай байгаа.
-Ямар оноштой байгаа вэ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Эхнэр маань бөөрны архаг дутагдал гэх оноштой. Энэ нь таван цулын эрхтэнүүддээ үсэрхийлснээр яаралтай бөөр солиулах мэс ажилбарт орох шаардлагатай байна даа. Өдрөөс өдөрт дордож байгаа шалтгаан нь энэ.
-БНСУ-д хагалгаанд орох шаардлагатай байгаа гэсэн. Монголд мэс засал хийх боломжгүй байгаа юу. Донорын асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Тохирох донор олоход хүндрэлтэй байлаа. Вирустэй бол донорын шаардлага хангадаггүй юм байна. Уянгаагийн төрсөн ах нь донор болж байгаа. Донорын шаардлага хангаж байгаа ч цусны бүлэг нь өөр учраас БНСУ-д мэс ажилбарт орохоос өөр арга байсангүй. Ийм тохиолдолд манайд мэс ажилбар хийх боломжгүй юм байна. Эхнэрийн маань бие хэдийгээр хүнд байгаа ч яаралтай мэс ажилбарт орж чадвал бидний гэр бүл элэг бүтэн үлдэнэ. Бүр оройтчихоогүй байгаа.
-Хагалгааны зардалд хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ. Хандивын аянд яаж нэгдэх вэ?
-Бөөр солиулах мэс ажилбарт ороход 120 сая төгрөгийн зардал шаардлагатай байгаа. Миний эхнэр “ETV” телевизийн мэдээний албанд таван жил гаруй ажиллаж байна. Үдэш бүр л ард түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээр уулздаг. Найз нөхөд, сэтгүүлч, уран бүтээлчдийн зүгээс хандивын аянг өрнүүлээд байна. 94699363, 99122471 дугаарт холбогдож хандивын аянд нэгдэж болно.
-Цаашид хандивын аяны Ц.Ариунболд: Эхнэрийн маань бие хүнд байгаа ч яаралтай мэс ажилбарт орж чадвал бидний гэр бүл элэг бүтэн үлдэнэ хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?
-Найзууд хамтарч хандивын тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ арга хэмжээнд урлаг соёлынхон идэвхтэй оролцох байх. БНСУ-д хийгдэх М.Уянгын мэс ажилбарт 120 сая төгрөг шаардлагатай байгаа юм байна. Иймээс тус сэтгүүлчийн найз нар нь халуун сэтгэлт ард түмнээсээ хандив хүсчээ. М.Уянга бүсгүйг мэс ажилбарт оруулах хандив нэгэн залуу гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэж, бяцхан хүүг нь ээжтэй үлдэх боломжийг олгох юм.
Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА Утас: 94699363 , 99122471
Эх сурвалж: dnn.mn