Жүжигчин Жерар Депардье хорват найруулагч Лордан Зафрановичийн шинэ кинонд Зөвлөлтийн удирдагч Леонид Брежневийн дүрд тоглох гэрээ байгуулахаар зэхэж байна.

Түүний төлөөлөгч Арно Фриелийн мэдэгдсэнээр “Прагийн хавар” кино төсөл франц жүжигчний сонирхолыг ихээр татсан бөгөөд Депардье зохиолыг уншиж танилцаж, үйл явдлын эх түүхийг судалж байгаа гэнэ.

Словакийн Leca Production продакшний ” Прагийн хавар” кино 10 сая еврогийн төсвөөр бүтэж, 2022 онд дэлгэцнээ гарна хэмээн тооцоолж буй.

1968 оны наймдугаар сарын 21-нд тухайн цагийн ЗХУ, Зүүн Герман, Польш, Унгар, Болгар зэрэг Варшавын гэрээний орнууд Чехословак улсад цэрэг оруулж, түрэмгийлэл үйлдэж байв. Үүний шалтгаан нь “Прагийн хавар” гэж нэрлэдэг Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Александр Дубчекийн Зөвлөлтийн эсрэг шинэчлэл байсан юм.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн