Тайландын зүүн хойд хэсгээс Он Парнчомпху нэртэй нэгэн эр өөрийгөө 128 настай гэж мэдэгдэж байна.
Энэ эр Монсомбун тосгонд амьдардаг бөгөөд иргэний үнэмлэх дээрээ 1891 оны дөрөвдүгээр сарын 9-нд төрсөн гэж тэмдэглэжээ. Тэрбээр Сиамын V Рама хааны үед мэндэлсэн гэнэ. “Боломжтой бол 200 наслахыг хүсдэг” гэж ярих энэ өвгөн урт наслалтынхаа нууцыг эрүүл хоол хүнс, биеийн дасгал хөдөлгөөнтэй холбон тайлбарладаг. Түүний эхнэр одоо 70 настай. Тэднийх 7 хүүхэд, 11 ач зээтэй юм байна.
Хэрвээ түүний нас батлагдах юм бол Он Парнчомпху дэлхийн хамгийн өндөр настай хүн болох юм.
Эх сурвалж: korrespondent.net
6 comments
ха ха ха
тэтгэвэрт эрт гарах арга хийжэж
Saihan nasaljee buyntai hun bna da
Олдлоо гэнэ үү, амьдарч байна гээч дээ
haashaain aldsan ymaa olson ym u , setguulchdee oorsdiigoo bolovsruul suralts ,
58 duu ehnertei omg♀️