Дональд Трампын хувийн туслахаар олон жил ажилласан Мадлен Вестерхаут өнгөрсөн Пүрэв гаригт огцорч, Цагаан ордныг гэнэт орхижээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ нь Мадлен Вестерхаут Америкийн төрийн тэргүүний хувийн амьдралын талаар сэтгүүлчдэд мэдээлсэнтэй холбоотой аж.
Цагаан ордны нэг зөвлөх “Сүүлийн зургаан сарын хугацаанд Вестерхаут гадаадад аялах зэргээр ажлаа илүү өргөн хүрээнд явуулахыг чармайж, штабын дарга шиг л ажиллахыг хичээсэн” хэмээн хэлжээ.
Цагаан ордны хэд хэдэн албан тушаалтан болон Засгийн газрын нарийн бичгийн дарга нар “Ерөнхийлөгчийн хувийн нарийн бичгийн дарга тэрбээр Зууван танхимын гадна төрийн тэргүүнд үйлчлэх үндсэн ажилдаа л тууштай байх ёстой” хэмээн хэлж, дургүйцлээ илэрхийлсэн байна.
Мадлен Вестерхаут ямар учраас Цагаан ордныг орхисон талаараа ямар нэгэн мэдээлэл өгөөгүй аж. Түүний огцорсон тухай мэдээллийг “Нью-Йорк таймс” сонин анх олонд дэлгэжээ.
Мадлен Вестерхаут Нью-Жерси мужийн Бедминстерт сэтгүүлчидтэй уулзан, оройн зоог барихдаа Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн амьдралын талаар маш олон мэдээлэл өгснийг албаны хүн олж мэджээ. Тиймээс Цагаан ордонд өнгөрсөн пүрэв гаригт асуудал дэгдэж, түүнийг явуулах асуудалд өдрийн бараг тэн хагасыг зарцуулсан байна.
Эх сурвалж: POLITICO
1 comment
Моникатай зөвлө
лдөхгүй…