ОХУ -ын Эрхүү хотын засгийн газрын ивээл дор зохион байгуулагдах Ази номхон далайн орнуудын хүүхдийн жүжгийн анхдугаар наадам энэ оны 09-р сарын 05-наас 11-ны өдрүүдэд Эрхүү хотод зохион байгуулагдах гэж байна.

Тус наадамд мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Монгол ардын аман зохиол, үндэсний хэв шинжийг агуулсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “ЦАРЦАА НАМЖИЛ”  хүүхдийн жүжгээр оролцохоор болжээ.

Тус наадамд УДЭТеатрын захирал УГЗ Д.Цэрэнсамбуу, жүжигчин ТС, АЖ Н.Сувд тэргүүтэй нийт 15-н уран бүтээлчид оролцохоор бэлтгэл бэлтгэл ажлаа хангацгааж байна.

Наадамд оролцож буй нийт уран бүтээлчиддээ амжилт хүсэе.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн