Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан орон нутгаас нийслэл рүү ирэх зорчигчид олширч байна.
Үүнтэй холбоотойгоор “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас давхардсан тоогоор нийт 977 тээврийн хэрэгсэл нэмэлтээр гарган иргэдэд үйлчилж байна.
АТҮТ мөн хот хоорондын болон орон нутгийн зам засварын ажилтай холбогдуулан иргэдийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой техникийн саатлыг арилгах ажлыг газар дээр нь түргэн шуурхай зохион байгуулах “Шуурхай бүлэг” ажиллуулж, 24 цагаар GPS-ээр хянан ажиллаж байна.