Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо нийслэл Жакартагаа Калимантан арлын зүүн өмнөд хэсэг рүү нүүлгэх гэж байгаагаа албан ёсоор зарлалаа. Нийслэлийг нүүлгэхэд 32 орчим тэрбум доллар гаргах юм байна. Үндэсний төлөвлөлт, хөгжлийн сайд Бамбанг Брожонегорогийн тэмдэглэснээр Засгийн газрын бүтцүүд 2024 он гэхэд шинэ нийслэлд нүүж очих гэнэ.
Харин нүүлгэн үндсэн ажил 2021 оноос эхэлнэ.
Калимантан нь газар хөдлөлтийн аюулгүй бүсэд байрладаг. Учир нь Индонез улс Номхон далайн галт уулын галан цагираг буюу газар хөдлөлт их болдог газар оршдог байна.
Нийслэл Жакартагийн хувьд хотын дэд бүтцийн хөгжил хангалтгүй, дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотын 12 дугаарт бичигддэг зэрэг таагүй үзүүлэлттэй юм байна.