Тайландын Хааны ордноос хааны албан ёсоор таалсан хатан Сининат Вонгважирапакдигийн ховор зургуудыг нийтэд дэлгэлээ. Эдгээр зургийг нийтэлсэн сайтад хүмүүс нэгэн зэрэг олноор орсноос болж удахгүй орох боломжгүй болсон юм.
Гэрэл зургууд дээр 34 настай Сининат Вонгважирапакди сөнөөгч онгоц жолоодож, автомат буугаар буудаж байгааг харуулсан байна. Тэрбээр 07 дугаар сард Тайландын хааны консортоор зарлагдсан юм. Түүний хувьд 67 настай хааны дөрөв дэх эхнэр юм. Сининат Тайландад сүүлийн 100 жил дэх анхны консор хэмээх байр суурьтай эмэгтэй болсон байна.
Сининат Вонгважирапакди Тайландын таалал төгссөн хаан Пхумипон Адульядетыг чандарлах ёслолын ажиллагаанд оролцож байна.
Маха Вачиралонгкорн хаан Сининат Вонгважирапакдигийн дэргэд пудель нохой тэврэн зогсоно.
Сининат Вонгважирапакди автомат буугаар буудаж байгаа нь.
Эх сурвалж: https://www.bbc.com/russian/features-49481951
1 comment
MONGOLIKS