БНСУ, Японы үл ойлголцлыг зохицуулахад хувь нэмрээ оруулна гэж АНУ-ын Төрийн департаментаас мягмар гарагт мэдэгджээ.
Япон худалдааны найдвартай түншүүдийн “цагаан жагсаалт”-аасаа БНСУ-ыг хасах шийдвэрийг энэ сарын эхээр гаргаж, уг шийдвэр лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг мэдээллийг хийсэн байна.
“БНСУ, Япон асуудлуудаа зохицуулах хэрэгтэй. АНУ аль аль улсын ойр дотно түнш, холбоотны хувьд тэдгээрийг зохицуулахад гаргах хүчин чармайлтыг дэмжинэ” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч “Yonhap” агентлагт мэдээлжээ. Мөн БНСУ, Японы талууд уг асуудлыг яриа хэлэлцээний замаар зохицуулахыг үргэлжлүүлэн уриална гэж мэдэгдсэн байна.