000001.jpg

2017-02-28 14:34
Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд Шинийн нэгэнд 750-850 дуудлага ирсэн байна. Нийт дуудлагын дийлэнхийг даралт ихсэх, зүрх судас, архины хордлогын дуудлага эзэлжээ. Энэ нь энгийн өдрүүдтэй харьцуулахад хэвийн тоо гэж албаныхан хэлжээ. Архины хордлого авсан иргэд ихэнхдээ эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор хоолны хордлогын дуудлага бүртгэгдээгүй байгаа гэнэ. Шинийн нэгний байдлаар дуудлага энгийн өдрүүдтэй адил харьцангуй […]

05.jpg

2017-02-28 12:41
Замын цагдаагийн алба Сар шинийн өдрүүдэд 15-20 минут тутамд цаг агаар, замын хөдөлгөөний ачааллын тухай цаг үеийн мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3 болон traffic.police.gov.mn, Замын цагдаагийн алба facebook хаягаар олон нийтэд тогтмол өгч байгаа юм. Тус алба ахмад буурлууддаа золгох гэж яарсан иргэдийг замын түгжрэлд гацаахгүйн тулд Сар шинийн 1,2-нд Энхтайвны өргөн чөлөөний  нэгдүгээр эгнээгээр […]

02.jpg

2017-02-28 12:20
Гуравдугаар сарын 1-нээс эхлэн БНСУ-д визгүй зорчиж байсан иргэд визтэй зорчдог боллоо. Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр тус улсын визний журамд доорх өөрчлөлтүүд ороод байна. Нэг: БНСУ-д визгүй зорчиж байсан иргэд 2017 оны гуравдугаар сарын 1-нээс визтэй зорчино. Иргэд дараах нөхцлөөр виз хүсэх юм байна. Үүнд: 30 хоногийн хугацаатай таван жилийн олон удаагийн виз […]

01-1.jpg

2017-02-28 11:56
Гуравдугаар сарын 2-ны өдөр Дүнжингарав,  Хархорин, Бөмбөгөр зэрэг худалдааны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Харин Нарантуул олон улсын худалдааны төвийн наймаачид хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 9-нийг хүртэл урт хугацаагаар амрах тул тус зах энэ хугацаанд ажиллахгүй юм байна.  

a1.jpg

2017-02-27 17:31
Шинийн нэгэнд орон нутгийн авто замын байдал хэвийн, хотоос хөдөөг, хөдөөнөөс хотыг зорьсон зорчигчид саадгүй өнгөрч байна гэж улсын хэмжээнд ажиллаж буй 28 авто зам засвар, арчлалтын компаниуд холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байна. Мөн Сар шинийн өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар тэнгэр цэлмэг, нартай, хур тунадасгүй байна. Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байгаа гэж Замын цагдаагийн алба […]

drcftgyhujiko-1.jpg

2017-02-27 17:19
Өчигдөр буюу Битүүний өдөр замын цагдаагийн албанд 234 дуудлага ирсэн байна. Үүний 214 нь зам тээврийн осол, 14 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил байжээ. Энэ өдөр  зам тээврийн ослын улмаас дөрвөн явган зорчигч гэмтсэн байна. Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь “Урьхан” зоогийн газраас цааш 3 км газарт, Дaрханы чиглэлийн зам дээр H.5ton маркийн […]

0001.jpg

2017-02-27 12:11
Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар ахмад настнуудын төлөөлөл болсон 9 өтгөс бууралтай Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн А танхимд алд цэнхэр хадаг дэлгэн золгож амар мэндийг нь айлтгалаа. Төрийн золголтод ахмад саальчин, […]

01gandan.jpg

2017-02-27 11:58
Билгийн тооллын XYII жарны гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө /2017.02.27/ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар Гандантэгчэнлин хийдэд очиж, Мэгжид Жанрайсэг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал […]

002-1.jpg

2017-02-26 05:35
Энэ өдөр гол, горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой. Үйл мэтгэх оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн. Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир нь гарзны үүд нээгдэж олзны үүд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй […]

01avtobus.jpg

2017-02-26 05:23
Алтан унжлагат Тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 27, 28 болон 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд хотын захын  гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүд рүү үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэх юм байна. Тодруулбал Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, […]