Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг авахаар болжээ.
Шалгалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 6, 7, 9-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагуудад аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст хийгдэх юм байна.
-18-39 насны,
– хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй,
– Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй,
– Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулж байгаагүй иргэдийг бүртгэнэ. Энэ онд 8000 иргэн бүртгэж, 1500-г сонгон шалгаруулж авах тул холбогдох газрууд Солонгос хэл сайн мэддэг хүмүүс түлхүү бүртгүүлэхийг зөвлөжээ.