Цасаар шуурч хүйтэрнэ

2017-03-01 10:511min
02

Зүүн аймгуудын нутгаар өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна. Шинийн дөрвөнд буюу гуравдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, гуравдугаар сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, гуравдугаар сарын 4-нд зүүн аймгуудын нутгаар цас орох төлөвтэй байгааг УЦУОШГ-ын мэдээнд дурджээ.

Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Гуравдугаар сарын 1, 2-нд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. Гуравдугаар сарын 3-нд баруун болон төвийн нутгаар, гуравдугаар сарын 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Эх сурвалж: УЦУОШГ

Сэтгэгдэл (2)

  1. The US president raged at NATO allies over defense spending in meeting with the German chancellor, as Israel ordered its military to ‘advance’ in Lebanon

Сэтгэгдэл бичих