Засгийн газар Олон улсын валютын сан /ОУВС/-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Харин тус сан Монголын Засгийн газрыг төсвийн алдагдлаа бууруулах шаардлага тавьсан байгаа. Шаардлагын дагуу Засгийн газар долоон төрлийн татварыг нэмэхээр болсон.
Үүний дагуу Сангийн яам (2017.02.23) улсын төсөвт тодотгол хийх төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд байгаа. Ирэх даваа гаригт (2017.03.06) УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, төсвийн тодотгол болон Татварын зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм байна.
Д.ХАЛИУН