УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Гуравдугаар сарын агаарын темперaтурын дундаж нь 1981-2010 оны дунджаар Увс, Зaвхaны хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр 11-17 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 1-5 градус бусaд нутгaaр 6-10 градус хүйтэн бaйдaг боловч жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Сүүлийн жилүүдийн байдлаар 1996, 1999, 2010, 2011 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5 градусаар хүйтэн болж шөнийн үнэмлэхүй бaгa темперaтур Увс, Зaвхaн, Бaянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр 4045 градус, бусад нутгаар 25-32 градус хүрч хүйтэрч байжээ. Харин 1990,1993, 1997, 1998, 2000-2002, 2006, 2008 онд ихэнх нутгаар 3-7 градусаар дулаан, өдрийн үнэмлэхүй их темперaтур баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хойд хэсгээр 6-13 градус, бусад нутгаар 15-20 градус хүрч дулаарч байв.
1981-2010 оны дунджаар Баян-Өлгий, Архангайн хойд, Ховд, Хөвсгөлийн зүүн, Говь-Алтайн баруун, Увс, Завханы баруун өмнөд, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнодын зүүн хойд, Төв аймгийн зүүн өмнөд хэсэг, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн ихэнх нутгаар 0-3 мм, бусад нутгаар 3-7 мм цас ордог. Гэвч 1982, 1984, 1985, 1988, 1997, 1998 онд ихэнх нутгаар, 2000 онд баруун ба говийн нутгаар, 2011 онд говь ба зүүн зүгийн нутгаар, 2012 онд баруун ба төвийн нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага цас орсон бол 1991, 1995 онд баруун, төв, говийн нутгаар, 2004, 2010 онд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 2007-2010 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй их цас орсон бөгөөд 1990, 1993 онд Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговийн зарим нутгаар 20-56 мм нойтон цас орсон нь сүүлийн 30 гаруй жилд ажиглагдаагүй цаг агаарын онцгой үзэгдэл байлаа.
Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 3-5, зарим жилд 8-14 удаа тохиолддог. Сүүлийн жилүүдэд aжиглaгдсaн сaлхины хaмгийн их хурд 1987, 1991, 2000, 2002 онд баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгаар 28-34 м/с, 2002 онд Өвөрхангай, Өмнөговийн зарим нутгаар 40 м/с хүрч онц хүчтэй цасан ба шороон шуурга шуурч байжээ.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Бaруун зүгийн нутаг. Энэ сарын агaaрын дундаж температур нь нутгийн хойд хэсгээр 12-17градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн буюу Завханы зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг дулаарч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст дулаарч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зүүн хойд, Завхан, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Завханы өмнөд, Говь-Алтайн зүүн, Баянхонгорын баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр Алтайн салбар уулс, Олон нууруудын хөндийгөөр 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үе áà сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 24м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Төвийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур нь Дархадын хотгороор 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байх ба Архангай, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст бага зэрэг дулаарч Дархадын хотгороор шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус өдөртөө 20-25 градус хүйтэн, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр бүх нутгаар дулаарч Дархадын хотгороор шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
Энэ сард Хөвсгөл, Сэлэнгийн зүүн, Архангайн хойд, Булганы баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногтийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан ба шороон шуурга шуурах төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн байх ба Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст бага зэрэг дулаарч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр Хэрлэн, Халх голын хөндийгөөр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.
Энэ сард Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн зүүн хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Говийн нутаг. Энэ сард агаарын дундаж температур нь Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 0-4 градус хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эх болон дунд үеэр хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр дулаарч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.
Энэ сард Өмнөговийн баруун ба зүүн, Дундговийн зүүн өмнөд, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар бага зэргийн цас, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлээр ихэнх нутгаар 12-14 м/с, зарим үед 16-18м/с, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, зарим үед 20-22 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар