2014 онд Исламын Улс бүлэглэлд бөмбөгдүүлсэн Мосул хотын газрын доороос Иракчууд МЭӨ 600 онд хамаарах нэгэн эртний сүмийг илрүүлжээ. Тус улсын Шинжлэх ухааны академи энэ нь дэлхийн хамгийн анхны улсад хамаарах Ассирийн эзэнт гүрний Ниневе хотын сүм болох талаар мэдээлсэн байна.
2015 оны гуравдугаар сард нутгийн орон иргэдээс бөмбөгдөлт болсон газрын доор буй байгууламжийн тухай мэдээлэл анх иржээ. Энд газрын доор хоёр ч том хонгил байсан бөгөөд хонгилийг цааш ухахад сүмийн туурь, хана, туурга, тахилийн ширээ, бунхан олдсон байна.
Ханын өвөрмөц чимэглэл, бурхан шүтээний зорилготой дүрслэл зэргээс эрдэмтэд байгууламжийг Ассирийн эзэнт гүрний Эсархаддон хааны хаанчлалын цаг үед хамаарах сүм гэж үзсэн байна. Иракийн Шинжлэх ухааны академи судалгааны ажлыг үргэлжилжлүүлж байгаа бөгөөд сүм олдсон нутгийн ойр орчмыг хамгаалалтад авчээ. Иракийн захиргаа сүмийг сэргээх ажилд Их Британи, АНУ-ын Засгийн газраас тусламж хүссэн байна.