Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд Шинийн нэгэнд 750-850 дуудлага ирсэн байна. Нийт дуудлагын дийлэнхийг даралт ихсэх, зүрх судас, архины хордлогын дуудлага эзэлжээ. Энэ нь энгийн өдрүүдтэй харьцуулахад хэвийн тоо гэж албаныхан хэлжээ. Архины хордлого авсан иргэд ихэнхдээ эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор хоолны хордлогын дуудлага бүртгэгдээгүй байгаа гэнэ. Шинийн нэгний байдлаар дуудлага энгийн өдрүүдтэй адил харьцангуй бага байгаа аж. Харин төрөх дуудлага 15-20 удаа ирсэн байна.