Замын цагдаагийн алба Сар шинийн өдрүүдэд 15-20 минут тутамд цаг агаар, замын хөдөлгөөний ачааллын тухай цаг үеийн мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3 болон traffic.police.gov.mn, Замын цагдаагийн алба facebook хаягаар олон нийтэд тогтмол өгч байгаа юм. Тус алба ахмад буурлууддаа золгох гэж яарсан иргэдийг замын түгжрэлд гацаахгүйн тулд Сар шинийн 1,2-нд Энхтайвны өргөн чөлөөний  нэгдүгээр эгнээгээр зорчих боломжийг олгон ажиллаж байна.

Баярын өдрүүдэд захын гэр хороолол болон орон сууц, гэр хорооллын дундах замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэний улмаас жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байршуулах, давхардуулж зогсох, гарц, уулзвар хааж тавих гэх зэргээр зөрчил гаргах, түгжрэл үүсдэг.

Тиймээс жолооч нар баярын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах Замын цагдаагийн газраас зөвлөж байна. Мөн Замын цагдаагийн газраас орон нутагт зорчиж байгаа иргэдийг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууж байна.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн