005.jpg

2017-03-03 11:10
Өнгөрсөн сарын 24-нд (2017.02.24) НҮБ-ын ХХААБ-ын төв байранд Монгол Улс “Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр”-т /Global Consensus on Sustainable Livestock/ нэгдэх баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болсон байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачилсан энэ хөтөлбөрт нэгдэх баримт бичигт ХХААХҮЯ-ны чиглэлийн дагуу Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд бөгөөд […]

001-2.jpg

2017-03-03 10:16
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан сумд, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сумдад шүлхий өвчин гарсан. Мөн Булган аймгийн Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд, Мандах сум, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм баг, Түвшинширээ сум, нийслэлийн Налайх дүүрэгт хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан эдгээр сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа. Мал, амьтны гоц халдварт […]

001-1.jpg

2017-03-03 08:59
Өчигдөр (2017.03.02) Сэлэнгэ аймгийн Мандал сумаас (Зүүнхараа) зүүн тийш 6 км газарт газар хөдлөлт болсон талаар Одон орон, Геофизикийн хүрээлэн мэдээллээ. Өглөөний 08 цаг 07 минут 31 секундэд болсон газар хөдлөлт 4.1 магнитуд хүчтэй байсан гэж эх сурвалж тэмдэглэжээ. Газар хөдлөлтийн төв өргөрөг 48.81, уртраг 106.59 аж.

ppp.jpg

2017-03-02 18:17
Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас энэ сард “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөгөөн, ажлыг зохион байгуулахаар төлөвлжээ. Энэ ажлын хүрээнд Улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас иргэн С гэгч их хэмжээгээр зөвшөөрөлгүй ан хийсэн болохыг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Шалгалтын явцад тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн С нь […]

007.jpg

2017-03-02 18:00
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургуулийн захиалгаар 2017-2018 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, […]

0033.jpg

2017-03-02 17:16
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2017-2018 оны хичээлийн жилд нийт 89 иргэнийг бакалаврын сургалтад суралцуулна.  Мэргэжлийн чиглэл Байгаль орчин ногоон хөгжил, Хөдөө […]

66.jpg

2017-03-02 16:32
Улаанбаатар хотын арилжааны банкуудад 63 удаагийн луйврын гүйлгээ хийсэн Румын Улсын иргэн 34 настай Михайла Флорен гэгч этгээдийг цагдаагийнхан саатуулан шалгаж эхэлжээ. Тэр интернет вебсайтаас Их Британи, Англи зэрэг улсын банкны харилцагчдын мэдээллийг хууль бусаар олж авдаг бөгөөд төлбөрийн картын бэлдцэд суулган, нийслэлийн 22 цэгт байрлах арилжааны банкны автомат төлбөрийн машинд хууль бус гүйлгээ хийж, […]

912.jpg

2017-03-02 14:31
Завхан аймаг онгон дагшин байгаль, өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газруудаа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой аймгийн тоонд ордог. Тиймээс ирэх 4 жилд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тал дээр нэлээн анхаарал тавин ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 7-р сарын 23-25-ны өдрүүдэд “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг өвөрмөц шийдлээр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал гадаад дотоодын жуулчдын сонирхлыг […]

11.jpg

2017-03-02 13:25
 Хаврын тэргүүн сар гарч Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн засал номууд хурж эхэллээ. Гандан хийдүүдийн унших номын жагсаалтыг танилцуулж байна. Шинийн 1-15-нд ‘’Чойн-пүрэл- жон- а’’буюу номын эрд хувилгаан үзүүлсэн (их дүйчин)хурал болно. Харин Шинийн найманд ‘’Их манал’’’’Маналын дончод’’,’’Дарь-Эхийн мандал шива ’’хурах юм байна Шинийн 10-нд Манба дацанд; ’’Жигжид’’,’’Гомбо’’,’’Гонгор’’,’’Шанлай’’, ‘’Данжан’’хурна. Шинийн […]

22.jpg

2017-03-02 12:50
Баярын өдрүүдээр цаг агаар нэмэх хэмд хүртэл дулаарсан. Үүний улмаас орон нутгийн иргэд шар усны үерт автах, мөсөнд цөмөрч амиа алдсан харамсалтай хэрэг цөөнгүй гарчээ. Энэ сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Хэмээлэг” гэдэг газар Ховд голын мөс цөмөрч 8 настай охин амиа алдсан байна. Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын […]