Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017.03.01-ний өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй гэж мэдэгдэв. Учир нь, дэлхийн улс орнууд Монгол Улсын иргэнд олгогдсон энгийн гадаад паспортыг сунгалтгүй байлгах шаардлага тавьсаны дагуу 2017.03.01-ний өдрөөс хойш энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан иргэн заавал паспортаа шинээр захиалах гэнэ. 5 жилийн хугацаатай гадаад паспортын үнэ 32500 төгрөг байх аж.
Хэрэв иргэн яаралтай гадаад паспорт авах бол өөрийн биеэр УБ хотод ОӨУБЕГ-ын 1 дүгээр байранд очиж биеийн давхацахгүй өгөгдөл болох хурууны хээгээ шалгуулж яаралтай үйлчилгээний үнэ 10000 төгрөг төлж ажлын гурав хоногт паспорт авах бололцоотой аж. Хүчинтэй хугацаа нь дуусаагүй паспортын хувьд ямар нэгэн асуудалгүй бөгөөд хүчинтэй гэсэн үг юм. 2018 оноос гадаад паспорт чиптэй болно гэж ОӨУБЕГ-аас мэдээллээ.