Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан сумд, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сумдад шүлхий өвчин гарсан. Мөн Булган аймгийн Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд, Мандах сум, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм баг, Түвшинширээ сум, нийслэлийн Налайх дүүрэгт хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан эдгээр сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа. Мал, амьтны гоц халдварт өвчний улмаас тавигдсан хорио цээрийн дэглэм нь өвчний тархалтаасаа хамааран 21 хоногоос гурван сар хүртэл, түүнээс дээш хугацаагаар ч үргэлжлэх боломжтой тул өвчлөл тархсан бүс нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.