Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон явдлыг эсэргүүцсэн хүмүүсийн үймээнд дүүргийн Цагдаагийн хэлтэс зохицуулалт хийж байв. Энд дүүргийн Засаг даргаар ажиллаж буй Х.Пүрэвдаваа болон дүүргийн ИТХ-ын АН-ын гишүүд мөн иргэд цугларсан байжээ. Цагдаа нар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын албаны хаалгыг эвдэн, дотогш нэвтэрч, нулимс асгаруулагч хий цацсан ба үймээн дэгдээсэн иргэдийн Засаг даргын тамгын газрын байрнаас албадан гаргаж, зарим хүмүүсийг Ганц худаг руу ачиж байна гэж эх сурвалжууд мэдээлж байна. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэвлэлийн хурал зарлаад байна.