Өчигдөр Хөрөнгийн биржийн арилжаа өчигдөр болов. Тус арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 21 хувьцаат компанийн 36.844 ширхэг хувьцаа арилжиж нийт 33.754.961.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Энэ өдөр долоон компанийн хувьцаа өсч, найман компанийн хувьцаа буурсан бол зургаан компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Улсын их дэлгүүр” компани хамгийн өндөр буюу 10.93 хувиар өссөн бол “Хай Би Ойл” компани хамгийн өндөр буюу 7.08 хувиар буурсан байна. Мөн өдөр “MSE ALL” индекс 869.59 нэгж болж 1.35 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 523 тэрбум 305 сая 762122 төгрөг болов.