Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-т Сар шинийн баярын өдрүүдэд гал түймрийн 20 дуудлага иржээ. Битүүний өдөр ес, шинийн нэгэнд долоо, шинийн хоёронд дөрвөн дуудлага авсан тус газар дуудлагын ихэнх нь гэр хорооллоос ирсэн. Иргэд хог шатаах, цахилгаан хэрэгслээ салгалгүй гарснаас болж гал гарсан талаар мэдээлэв. Гал түймрийн улмаас хүний амь эрсдээгүй ч айлын амбаар, байшин шатсан байна. Өнгөрсөн жилийн хувьд галын дуудлага нэлээд гарч хүний амь нас эрсэдэж байсан бол энэ жил харьцангуй тайван өнгөрчээ.