Нийслэлийн Онцгой байдлын албан хаагчид Цагаан сарын баяр амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Билгийн тооллын шинийн 1-н буюу энэ сарын 27-ны өдөр гал түймрийн 7, аврах ажиллгааны 2 дуудлага ирсэн байна. Золоор эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө эрсдээгүй аж.
Нийслэлийн СХД-ийн 27-р хороо, Орчлон хорооллын 46 дугаар байрнаас хүн унах гэж байна гэсэн дуудлага энэ сарын 27-ны өдрийн 22:23 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр очиход иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цонхоороо ор хөнжлийн даавуугаа холбож унах гэж байсныг аврагчид дээврээс аврах олсоор бууж иргэнийг амийг аварч тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.