“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл гуравдугаар сарын 9-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Энэ онд 1000 оюутан авах бөгөөд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р курсын 18 нас хүрсэн оюутан энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.
Бүрдүүлэх материал:
- Сургалтын голч дүн (2.8-аас дээш)
- Иргэний үнэмлэх
- Оюутны үнэмлэх
- Эрүүл мэндийн дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх)
- Сургуулийн тодорхойлолт (сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт)
- Сургалтын дүнгийн хүснэгт
- Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
Бүртгэл хийгдэж буй газрууд:
- Баянгол дүүрэг Хүүхэд хөгжлийн төв
- Баянзүрх дүүрэг ЗДТГ-ын хурлын танхим
- Сонгинохайрхан дүүрэг ЗДТГ-ын байранд
- Сүхбаатар дүүрэг ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээний байранд
- Хан-Уул дүүрэг Соёлын ордонд
- Чингэлтэй дүүрэг ЗДТГ-ын байр