“Хөсөгтөн баг” аялан тоглолтоо НҮБ-ын танхимаас эхэлнэ

Үндэсний өв уламжлал, түүх соёлоо дэлхийд түгээн дэлгэрүүлэх зорилготой Монгол кино, контентын албан ёсны www.miye.mn вэбсайтаас санаачлан “Хөсөгтөн” хамтлагтай баг  болон нэгдэж, “Хөсөгтөн баг дэлхийн тайзнаа-2017” аялан тоглолтыг энэ сарын 03-нд буюу шинийн тавнаас Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын танхимаас эхлэн толилуулна. Тус баг АНУ, Канадын 10 хотод тоглох юм. Энэхүү тоглолт нь Хөсөгтөн хамтлаг анх удаа монгол байгууллагатай хамтран ажиллаж багагүй хугацаанд бэлдэж, төлөвлөсний үндсэн дээр нэр хүнд бүхий томоохон театруудад тоглолтоо хийж буйгаараа онцлогтой.

 Монголын язгуур урлагийн гайхамшгийг толилуулан сурталчлах тоглолтын хуваарийг танилцуулж байна.

Аялан тоглолтын хуваарь:

III/5 Канад улс, Торонто хот

III/6 Канад улс,  Монтреал хот

III/ 10  АНУ, Нью-Йорк хот

III/ 12 Вашингтон хот

III/18, 19 Чикаго хот

III/ /20 Сиатл хот

III/ /21 Ванкувер хот

III/ /24 Беркел хот

III/25 Милл Валлей

III/ /26 Лос Анжеллес

Аялан тоглолт энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн